У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээс нэрээ татсан бололтой

2012 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас жагсаалтын хоёрт нэрээ бичүүлж УИХ-д суудал авсан УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх парламентын гишүүний суудлаасаа татгалзсан талаар эх сурвалж мэдээллээ.

Тэрбээр, УИХ-ын даргад өргөдлөө өгсөн бөгөөд түүний оронд намын жагсаалтын 10-т жагсч, урдуураа таслуулсан МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл орж ирэхээр болсон бололтой.

Сүүлийн үед түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсон талаар яригдаж байгаа ч УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай Төрийн ордонд зодолдсон учраас эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн мэдээлэл байгаа юм.

Түүний сонголтыг хүмүүс зөв гэж үзэж байгаа бөгөөд УИХ-ын гишүүний ажил бус намын дотоод ажилдаа анхаарал хандуулах нь илүү үр дүнтэй гэж дүгнэх болсон ажээ.

Б.Тогтох


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.