Ц.Шаравдорж МАХН-ыг сонгов

МАН-ын гишүүдийг жагсаал цуглаан хийлээ гэж нэлээд хатуухан үг шидээд авсан УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж үүрэгт ажлаа өгөөд удаагүй байгаа. Түүний ажлаа өгөх болсон шалтгаан нь МАХН-аас болсон гэх яриа Төрийн ордноор гарсан юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүний эхнэр “Гандирс”-ын гэх тодотгол зүүсэн хатагтай Ц.Эрдэнэчулуун нөлөөлсөн аж.

Удахгүй хэдхэн хоногийн дараа орон нутгийн сон­гууль болох гэж байгаа тул түүнийг ийм шийдвэрт хүр­гэх болсон гэнэ. Учир нь, Ц.Эрдэнэ­чулуун Өмнөговь аймагт МАХН-ын нэрийн өм­нөөс нэр дэвшиж байгаа юм. Иймээс тэр гэр бүлийн хүнээ дэмжиж ажиллахаар бол­сон учир УИХ-ын Тамгын газрын даргаасаа тат­­гал­заж, цаашлаад өөрийн төрөлх МАН-аасаа хүртэл нүүр буруулах болсон нь учир­­тай байсан аж. Ямартай ч МАХН-д нэг улстөрийн том хуульч нэгээр нэмэгдэх болол­той.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.