С.Эрдэнийн ах дүү С.Одонтуяг бухимдуулах болжээ

Энэ сарын 21-нд болох Орон нут­гийн сон­гуулиар С.Эр­дэнийн ах дүү, гэр бүлийн­хэн нь нэр дэвшиж байгаа аж. Түүний эхнэр, охин, хүргэн, жолооч, туслах, эгч гээд гэр бүлээрээ Баянгол дүүрэгт нэр дэвшиж, түүгээр ч зогсохгүй намын жагсаалтад эрэмбэлэгджээ. Тодруулбал, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын охин нь жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн талаар улс төрийн хүрээнийхэн шивнэлдэх болов. Түүнчлэн нэг тойргоос сонгогдож гарсан УИХ-ын гишүүн С.Одонтуяа сайдын энэхүү үйлдэлд илт дургүйлхсэн нь намынхандаа нөлөөлж эхэлсэн тухай ч дам яриа хөврөнө. “Эхлээд Өвөрхангайн тойрогт нэр дэвшсэн гишүүд намын нэрээр тоглосон бол одоо С.Эрдэнэ толгой дээр гарлаа…” хэмээн ихэд хилэнтэй байцгаана гэнэ. Ямартай ч Баянгол дүүрэг “С.Эрдэнийн “вант” улс ч болж мэдэх дэг шүү.

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.