Зэсийн томоохон орд газраа ашиглахаар боллоо

Манай улсын хилээс 60 км зайд зэс, алтны томоохон ордыг илрүүлснээ хойд хөршийнхөн зарласан. Тэрбумтан О.Дерипаска уг ордыг ОХУ-ын Засгийн газартай хамтарсан хөрөнгө оруулалтаар ашиглах болсныг “The Moscow times” сонинд мэдээллэжээ. Тэрбумтны эзэмшдэг “Норильск Никель” эхний ээлжинд 3.4 тэрбум ам.доллар гаргахаар болсныг гүйцэтгэх захирал Владимир Стрзалковский дурдаад “Дунд, урт хугацааны төслийг тун үр ашигтай хэрэгжүүлж, зэсийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх болно. Ингэснээрээ Ази дахь компанийн маань байр суурь улам хүчирхэгжих болно” гэсэн байна. “Норильск Никель” уурхайн гүйцэтгэлийн ажилд зориулж 80 тэрбум рубль, харин төмөр зам тавихад шаардагдах 24 тэрбум рублийг ОХУ-ын Засгийн газар гаргаад байгааг ч тэрбээр хэлжээ.

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих