Өвөрхангайн шүүх Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын талд шийдвэр гаргажээ

Өвөрхангай  аймгийн  Хар­хорин  сумын  шүүх 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулийн 10 дугаар тойргийн маргааныг хэлэлцжээ. Өнгөрсөн  лхагва гарагт болсон давж заалдах шат­ны шүүх хур­лаас МАН-аас нэр дэвшигч Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын талд шийдвэрээ гаргасан байна.

Тухайлбал, тус аймагт МАН-аас нэр дэвшсэн Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг сонгуулийн үеэр насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд ашиг­ласан гэх шалтгаанаар УИХ-ын гишүүний тангараг өр­гүүлэхийг хойшлуулаад байсан юм. Харин сумын давж заалдах шүүх Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаандаа ашиг­лаагүйг баримтаар нотолж, шийдвэрээ гаргасан аж.

Дараагийн шүүх хурлын тов хараахан зарлагдаагүй байна. Ямартай ч насанд хүрээгүй хүүхэд сурталчилгаандаа ашиглаагүй гэд­гийг батлах шүүх хурал дахин болох нь тодорхой боллоо.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.