Zaluu.com -г юуны учир хаах болов?

Zaluu.com сайт-г хаагдсанд зарим нэг Сайтууд баярлаж бүр зарим нь талархаж байх юм.    Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж үг бий. Монголын урдаа барьдаг сайт бол мэдээж  ZALUU.COM  юм.  Үнэхээрч бид zaluu-гаар эхэлдэг гэж бодож байна. Зовох цагт нөхрийн чанар танигдна гэж нэгэн сайхан үг бий. Монголын сайтууд нэгэн тогооноос хоол идэж буй бишүү. Харин ч ихэнх сайтууд биe биeнээсээ мэдээ хуулбарлаж бүгд л нэгэн хэвийн ижил мэдээг нийтэлсэн байдаг билээ. Зөвхөн сайт ч бус ТV RADIO FM гээд eр нь бүгдээрээ гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Нөгөөх л 4-н оронтой тусгай дугаар худал хуурмаг асуулт таавар. Нэвтрүүлгүүд нь хүртэл дан хуулбар л байдаг биздээ. Ийм ч юмны оддын эрэл, тийм ч юмний оддын эрэлд гээд дурьдаад байвал тоймгүй олон. Тийм байж яагаад заавал ZALUU.COM-г хаана гэж?  ZALUU.COM нь нийгэмд тустай олон ажил хийж байсан бөгөөд үүнд талархах хүмүүсч олон буй заа. Гэтэл зарим нэг нь ичиж амьдраасаа билээ.

Эдгээр сайтууд баярлаж бүр зарим нь талархаж байна.  Тухайлбал:

Мэдээллийн сайтуудын Ассоциацийн мэдэгдэл

www.shuud.mn

www.news.mn

www.chuhal.mn

www.olloo.mn

www.mongolnews.mn

www.24tsag.mn

www.factnews.mn

www.top.mn

www.topmedee.mn

www.hiimori.mn

www.wikimon.mn

www.duulian.mn

www.undesten.mn

www.secret.mn

www.shudarga.mn

www.mykhowd.mn

www.oronnutag.mn

www.emegteichuud.mn

www.shuum.mn

www.shock.mn

www.orloo.mn

www.yanaa.mn

www.sonin.mn

www.uls.mn

www.world.mn

www.times.mn

www.times.mn

www.nuuts.mn

www.shuurhai.mn

www.paparatsi.mn

Гэх мэт сайтууд багтсан байна. Зарим нь бүр ор сонсоогүй сайт явж байх юм. Ямартай ч чаддаг нэгнээ, чадвартай нэгнээ та нар битгий ингэж байгаач л гэж хэлмээр байна. Монголын нийгэмд шудрага зүйл шудрага хүн гэж алга болжээ. Мэдээж энэ үйл ажиллагааны цаана ямар нэг хүн байгаа гэдэг нь тодорхой болж байна.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран zaluu.com сайтыг хаасны учир. Улсын ерөнхий байцаагч ШӨХТ газрын дарга О.Магнай тус сайтыг Монгол улсын Өрсөлдөөний тухай хуулийн 12,1 заалтыг зөрчсөн хэмээн үзсэн байна. 12,1 -р зүйлд:

12.1.Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

12.1.1.өрсөлдөгчийн болон түүний бараа бүтээгдэхүүний нэр хүндийг гутаах, эсхүл өрсөлдөгчөө алдагдалд оруулж болохуйц худал, зөрүүтэй буюу гуйвуулсан мэдээ тараах;
12.1.2.өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэх;
12.1.3.өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа явуулах;
12.1.4.бусдын барааны тэмдэг, шошго, аж ахуй эрхлэгчийн нэр, барааны чанарын баталгааг дур мэдэн хэрэглэх, барааны оноосон нэр, баглаа боодлыг хуулбарлах;
12.1.5.патент эзэмшигч, зохиогчийн зөвшөөрөлгүйгээр шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэл, худалдааны мэдээлэл, нууцыг худалдах, нийтлэх, бусдад тараах;
12.1.6.барааны чанарын доголдол, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюултай шинж чанарыг нуун дарагдуулах;
12.1.7.өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахуулахгүй байх болзол тулгах;
12.1.8.тухайн бараа бүтээгдэхүүний борлуулалтад урамшуулал, хямдрал байгаа гэсэн хуурамч мэдээлэл түгээх, эсхүл уг урамшууллыг аль нэг этгээдэд өгөхөөр урьдаас тохиролцож зориуд хуурамчаар зохион байгуулах;
12.1.9.уралдаант шалгаруулалт, дуудлага худалдаа болон төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцохдоо өрсөлдөгчөө тухайн үйл ажиллагааны бодит нөхцөлөөс төөрөгдүүлэх, тэдэнд дарамт, шахалт үзүүлэх;
12.1.10.хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх.

Ийнхүү цахим ертөнцийг хаан
боогдуулж байгааг миний биe ч мөн адил илт буруушааж байна. Ямарваа юманд үндэслэл нотолгоо хэрэгтэй. Тэгвэл Яг ямар үндэслэлээр хаах болсон юм? Энэ олон хүний хөдөлмөрийг сүйтгэж байгаа нь нэг талаар хүний эрхэд халдсан хэрэг болох биз.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдаж буй энэ хэргийг эсэргүүцэж байна. Яагаад энэхүү сайт-г хаах шийдвэр гаргаснаа хэвлэлийн бага хурал хийж тайлбарлахыг Монгол улсын иргэн хүний хувьд шаардах эрхээ эдлэн шаардаж байна. Эсэргүүцлээ илэрхийлж байна.Монгол улсын иргэний үгийг хоривол хорь шудрага үгээ чөлөөтэй илэрхийлэх эрхийг минь хэнч үл боогдуулна.

Эх сурвалж: http://tugal.blog.gogo.mn/read/entry436318


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих