Америкийн авьяаслаг ерөнхийлөгчид

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “Let’s Stay Together” , “Sweet Home Chicago” дууны эхний мөрүүдийг  хэнээс ч дутахгүй дуулж интернэтийн ертөнцөд шуугиан тарьж байлаа. Гэхдээ тэр Америкийн ерөнхийлөгчдөөс цорын ганц хөгжмийн авьяастан нь биш.

Түүнээс гадна АНУ-ын үе үеийн таван ерөнхийлөгч дуу хөгжимд хэрхэн авьяастай байсныг нь сонирхуулж байна.

Барак Обама

Нийгмийн сүлжээний ачаар Обама бусад ерөнхийлөгчдөөс илүү хөгжмийн авьяасаараа олны дунд “алдаршжээ”. 2012 оны нэгдүгээр сард Барак Обама Эл Гриний “Let’s Stay Together” дууны эхний мөрийг дуулсны дараа түүний бичлэгийг “YouTube” сайтаар таван сая удаа үзсэн байна. Мөн тэрбээр төрөлх Чикаго хотынхоо сүлд дуу болсон “Sweet Home Chicago” дууны эхлэлийг ч дуулж үзүүлж байв.

Билл Клинтон

Харин АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч (1993-2001) залуудаа Арканзаст болсон саксофон хөгжмийн тэмцээнд түрүүлж байжээ. Жааз хамтлагтай байсан тэрбээр энэ чиглэлээр карьер хөөнө гэж төлөвлөж байсан гэдэг. Амьдралаа саксофонд зориулна гэж ярьдаг байсан ч “Би хэзээ ч Жон Колтрейн, Стэн Гетц (алдартай жааз саксофончид) нар шиг болохгүй гэдгээ мэднэ” хэмээн тэрбээр нэгэнтээ хэлж байжээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа тэрбээр “Arsenio Hall Show”-д уригдан оролцож Элвис Преслигийн “Heartbreak Hotel” дууг саксофондож үзүүлжээ.

Ричард Никсон

Хугацаа нь дуусахаас өмнө албан тушаалаасаа буусан Америкийн цорын ганц ерөнхийлөгч бол Ричард Никсон (1969-1974) юм. Ажил мэргэжлийн хувьд төдийлөн амжилттай ыиш байсан ч төгөлдөр хуурыг тун чадварлаг тоглодог байснаараа алдартай. Тэрбээр хөгжим зохиож, өөрийн нэрэмжит “Richard Nixon Piano Concerto #1″ хэмээх бүтээлээ туурвиж байжээ. Тэрбээр энэ бүтээлээ 1963 онд “Jack Paar Program” хэмээх телевизийн хөтөлбөрөөр тоглож үзүүлж байв. Түүгээр ч зогсохгүй Никсон “God Bless America” –г Grand Ole Opry радиогоор дамжуулан тоглож, Цагаан ордонд дуучин Перл Бэйлитэй хамтран уран бүтээлээ толилуулж байлаа.

Дуайт Дэвид Эйзенхаувер

Америкийн 34 дэх ерөнхийлөгч (1953-1961) 1956 онд “The President’s Favorite Music: Dwight D. Eisenhower” хэмээх цомгоо гаргаж байжээ. Цомгийнх нь нүүрэнд түүний тэргүүн хатагтай Мэймитэй хамт авахуулсан зураг нь байдаг аж.

Томас Жефферсон

АНУ-ын гурав дахь ерөнхийлөгч (1801-1809) “хөгжим бол дур тачаал” хэмээн нэгэнтээ хэлж байжээ. Түүнийг үргэлж дуулж явдаг байсан гэж түүний ач охин Эллен Вэйс Күүлиж нь дурссан байдаг. Жефферсоны дотны хүмүүс ч мөн адил түүнийг хэнээс ч санаа зоволгүй амандаа дуу аялан явдаг байсан талаар ярьж байжээ. Тэрбээр дуулахаас гадна хөгжмийн зохиолч Жозеф Хайднд дуртай байсан бөгөөд хийл, морин хийл хөгжмүүд дардаг байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.