Япон бусдыг өөртөө татаж Хятад улстай сөргөлдөх нь талаар явдал юм

Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Хүн Лэй 1-ний өдөр хэвлэлийн ээлжит бага хурал дээр хэлэхдээ, Японы тал бусад орныг өөртөө татаж Дяо Юй Дао арлын асуудлаар Хятад улстай сөргөлдөх нь талаар явдал юм гэсэн байна.

Эх сурвалжаас үзвэл, Америкийн тал Дяо Юй Дао арлын асуудлаар төвийг сахиагүй гэж Японоос АНУ-д суугаа элчин сайд Кенничиро Сасае саяхан хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлжээ. Америкийн төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч үүнтэй холбогдуулан хэлэхдээ, Дяо Юй Дао арлын бүрэн эрхийн харьяаллын асуудлаар Америкийн тал байр сууриа илэрхийлэхгүй гэжээ. Япон Америк хоёр талын үг ярианд Хятадын тал ямар байр суурьтай байгаа вэ ? гэж сэтгүүлч асуусан байна.

Хүн Лэй хэлэхдээ, Дяо Юй Дао арал эрт дээр үеэсээ Хятадын дархан нутаг дэвсгэр юм. Хятад улс үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах итгэл болон чадвартай юм. Японы тал бусад орныг өөртөө татаж, арлын асуудлаар Хятад улстай сөргөлдөхөөр оролдож буй нь хүчээ барсан явдал юм гэжээ.

\Уртнасан.\

 

China radio international


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих