Олонхи биш олонхийн зовлон

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдааны дундуур өрөө рүүгээ явсан Р.Бурмаа гишүүн тун удахгүй чуулганы танхим руу гүйх шахам буцаж ирэв. Сандарч яваа түүнээс сэтгүүлчид элдвийг шалгааж, тодруулга авах гэтэл “Санал унаад байна гэнэ ээ. Гарч ирээд болъё” гэж танхимын хаалгыг мөргөх нь холгүй гуйж орсон юм. МАН-аас бусад нам, эвсэл, бие даагчидтай нэгдэж олонхийг бүрдүүлж буй Ардчилсан намынхан нэг нь гараад явахаар л санал нь уначих гээд жинхэнээрээ бажигдаж байх шиг.

Ээлжит бус чуулганы үеэр дөрөв, таван гишүүн нь гадаад явснаас болж ирц нь хүрэхгүй сандарч байсан. Олонх биш олонх байх ийм л зовлонтой аж.

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих