Лениний хөшөөг нураасан нь буюу “жинхэнэ алуурчид” хэн бэ?

За байз, өнөөдөр чинь хэдэн оны хэдэн cap билээ? В.И.Лениний хөшөөг “алуурчин байсан, коммунистууд 20-р зуунд зуун сая хүн алсан” гэсэн шалтгаанаар нурааж байгаагаа Улаанбаатар хотын захирагч, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл мэдэгдлээ.
1990 онд “Ардчилал” сонины эхний дугааруудад В.И.Ленин алуурчин байсан тухай нэгэн нэр ус хаяггүй баримт багатай материалыг нийтэлж байсан билээ. Уг зүйлийг МоАХ-ны толгой удирдлагуудад гарын авлага болгон тараасан байсан юм. Тэнд В.И.Ленин 20-р зууны цуст улаан алуурчин, хааны гэр бүлийг үр хүүхэдтэй нь, зарц шивэгчинтэй нь цуг хүйс тэмтрэн алсан аймшигт этгээд мэтээр бичсэн байсан. Энэхүү учир битүүлэг зүйлээс ер нь Ленин алуурчин байсан байж магадгүй гэсэн ерөнхий сэтгэгдэл хүмүүсийн толгойд үлдсэн.
Нэгэн өндөр настан Үнэн сонинд ярилцлага өгөхдөө В.И.Ленин хэдийгээр алуурчин ч гэсэн Монголд гэм хийгээгүй юм гэсэн үгийг хэлсэн байна лээ. В.И.Лениний алуурчин гэдэг дээр хааны гэр бүлийг алсан үйл явдалд олон нийт сэжиглэлтэй ханддаг байсан. Гэтэл В.И.Ленин Оросын хааны гэр бүлийг алаагүй болох нь судлаачдын судалгаагаар нотлогдож, тэр ч битгий хэл хааны гэр бүлийг нууц гар орж алс холоос тэр битгий хэл АНУ-аас удирдаж алуулсан гэх таамаглал гарах болсон.

 
Ер нь хааныг алдаг үйл ажиллагаа Англиас эхэлж маш олон зуун жил үргэлжилсэн нэгэн зохион байгуулалттай зүйл болох нь харагдаж байна. 1945 онд Бабурын сүүлчийн удмын хаадыг алсан байдал ч 1857 онд Их Моголын сүүлийн хаадыг Бирмд алсан байдал ч нэг л загвартай, энэхүү аллагын далд эзэд хэн бэ? Нөгөө талаас 2011 онд АНУ-д нүүдлийн опологи хэмээх үзэсгэлэн гарсан.

 

Уг үзэсгэлэнгээр ЗХУ-ыг муу муухайгаар үзүүлж коммунистууд аллага хийдэг мэтээр харуулахаас гадна 20-р зууны дайныг өдөөгчид хэн бэ, 20-р зууны цуут алуурчид хэн бэ гэсэн номууд гарсан. Уг номдоо Ленин, Мао, Кастро гэх мэтийн “алуурчид”-ыг гол болгон харуулсан. Кромвель Английн хааныг цаазлахдаа дарангуйлагч, алуурчин, харгислагч гэсэн гурван зүйл ангийг шалтаг болгосон байдаг. Каддафийг алсан нь дэлхий нийтэд нэн хүчтэй үзэл бодлын өөрчлөлт авчирсан шиг ямар ч ач холбогдолгүй үед В.И.Лениний хөшөөг нураасан нь олон нийтийн санаа сэтгэлд огцом өөрчлөлтийг авчирч байгаатай холбогдуулан манай сонин энэ талаар бичсэн янз бүрийн судлаачдын санаа бодлоос олон ургальч үзлийн дагуу хүргэж байна. ”

Нэг.
2012 оны 9-р сарын 14, 15-ны шилжих шөнө Түүхт цагаан хаалга буулгасан шигээ Төрөлх нийслэлийн минь олон модыг тайрсан шигээ 2012 оны 10-р сарын 13-нд В.И.Лениний хөшөөг буулгасан нь Нандин зүйл Монголд үгүй болж байгааг харуулж
Надад хэлэх үг олдохоо байж байна. Арайч дээ, түүх эргэж ирж байна гэж үү…
НАХЯ-ны бүх нууц үйл ажиллагаа… Нууц болон тусгай албадын бүх үйл ажиллагаа
Айдас төрүүлсэн аюулт баривчилгаа
Аймшигт аллагууд – буудлагууд Шөнө дөлөөр явагдсаныг шимширэм он жилүүд мартаагүй ээ

Хоёр.
Лениний хөшөөг буулгалаа Шүтэн бишрэх юм үгүй болж Ахуй төрийн толгой нь худалдагдаж Ард түмэн байхгүй болж Ардчилал аюул болсоныг анхаарууллаа
Хөшөөтэй тэмцэнэ гэдэг хөгийн юм Хуучинтай тэмцэнэ гэдэг хогийн юм Сэтгэлийн хөдлөлөөр 1990 онд Сахалт Сталины хөшөөг буулгуулж Сэтгэл хөдөлж байсан нь саяхан “Сайхан юм болоогүй Сайрхах ч үйл явдал биш байсан” Алуурчин байна уу?
Аврагч байна уу? Байсан юм байран дээрээ байх сайхан Сталины хөшөөг буулгасан бус Эх орноо татан буулгаснаа Эрх биш ухаармаар байна…
Давхар колоничлогчдын хүсэлтээр Далд колоничлогчдын захиалгаар Дэлхийн колоничлогчдын даалгавраар Дэлхийн хувьсгалчдын их удирдагч В.И.Лениний хөшөөг буулгалаа Лениний хөшөөтэй цуг нээрээ бидний Ирээдүй бууж байгаа юм уу Социлаизм коммунизмтай тэмцэж  байгаа юм биш Солиотонгууд сайхан эх оронтойгоо тэмцэж байгаа юм зөвхөн та нар хөшөө буулгаж байгаа бус зэвүүн амьтас өөрсдийгөө хэн болохыгоо нотоллоо зүрх сэтгэлээс хэзээ ч Ленинг буулгахгүй яс махны Татаар хүн, Халимаг хүн, Торгууд хүн яахын аргагүй Их Монголын их хүн… В.И.Ленин алуурчин байгаагүй В.И.Ленинг алуурчин гэж байгаа хүмүүс л өөрөө алуурчид юм.
Биеэ үнэлэгчид янхан, архичид, Бохир заваан хүмүүсийг хольхуулж Бэлгэвч, архи, салаавч тарааж Ариун цэцэрлэгийг минь зүлэг модтой нь бузарлаж байсан алсын нууц нь одоо л тодорлоо Толгойлогчдын толгойг нь эзэлж Тархийг нь угааж тэнэгүүдээр тоглоом хийдгийг тодорхой бид ойлголоо Төр байна гэж бүү эндүүр тоглоомын этгээдүүд л байна Засаг байна гэж бүү эндүүр заваан холионы амьтас л байна Жинхэнэ төр засаг бол та өөрөө юм. Жинхэнэ бурхан мөнх тэнгэрийн хүчин бол та өөрөө юм. Газар нутгийг минь хувь заяатай нь цуг эзлэн авч, гадаадынхан биднийг орон гэрээс чинь хөөх гэж, ойчих аягагүй гуйлгачин болгох гэж, гутлаан чирсэн дээрэмчин болгох гэж, бүрэлгэн сүйтгэгчид булаан эзлэгчид Лениний хөшөөг буулгаж байгаа шигээн удахгүй Улаанбаатарыг чинь буулгана. Улсын Нийслэлийг чинь буулгана Улс орныг чинь буулгана угтаа буулгах ажил төрийн хүчирхийллийн дор
Хуулийн дарангуйллын дор аль хэдийнээ эхэлжээ.
(Хангарьд гэдэг домгийн шувуутай Хар ордон хэнийх вэ?
Шувуутай Марко Полотой Шангрила Хаанахын засгийн газар вэ?
Бүтээн байгуулах нэрийн дор Бүрэлгэн сүйтгэж эхэллээ.
Унаган модод минь Унаган цэцэрлэгүүд минь Унаган Улаанбаатартайгаа цуг Устаж байгааг харж байна.
Сахагийн нийслэл Якут хотыг хар Саарал өнгөө сольж Сайхан цэцэрлэргэйгээ цуг Саруул уудам хот болж байна.
Ард түмэн ум ма ни бад ми хум Улс орон минь ум ма ни бад ми хум Ум ма ни бад ми хум гэж угаатаа тонилогтун гэсэн үг.
Эх сурвалж: “Хөх Толбо”


URL:

Сэтгэгдэл бичих