Н.Сарангэрэл О.Цолмонгийн шахалтаар ажлаа өгч байжээ

Сэтгүүлзүйгээс улстөрд урвасан олон эрхмийн нэг нь TV 5-ын Н.Сарангэрэл. Харин тэрбээр өдгөө МАН-аар овоглож буй. Сүүлийн үед түүнийг УИХ-ын гишүүн болж, эмэгтэй гишүүдийн тоог  нэмэх тухай ярих болсон билээ.

 

Учир нь УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх гишүүний эрхээсээ татгалзах өргөдлөө өгсөн. Түүний асуудлыг намын удирдлагууд нь нухацтай хэлэлцэж байгаа ч ар гэрийн шалтгааныг нь хүлээж авах төлөвтэй байна. Харин намын жагсаалтаар парламентад орж ирсэн тул түүний оронд жагсаалтын 10-т бичигдсэн Д.Сарангэрэл УИХ-д орох магадлал өндөр байгаа юм.

 

Дашрамд дурьдахад тэрбээр анх “Монцамэ”-гий гэрэл зургийн газар өнгөт ба хар зургийн фотолаборантаар ажиллаж байжээ. Түүнчлэн  МҮОНРТ-ийн  мэдээллийн агентлагт сурвалжлагчаас хариуцлагатай редактор, ерөнхий редакторын албан тушаал хүртэл дэвшсэн.  Мөн 1995 онд нэг жил “ММ” агентлагийн захиралын ажлыг хийж байсан ч үүрэгт ажлаас нь түүнийг Н.Энхбаяр халсан гэдэг.

 

Түүний оронд очих хүсэлтэй олон хүн байсан учраас Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн хатгалгаар ажлаа өгч байжээ.Тэрбээр энэ тухайд “улс төрчдийн эхнэрүүд нөхрийнхөө ажилд оролцох ёсгүй” гэж ярьсан байдаг.

Эх сурвалж: “Монголын Мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих