Б.Нямзагд: Монголын анхны эротик дууг шинэчлэн дууллаа

СУИС-ийн оюутан, залуу дуучин Б.Нямзагдтай уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. Тэрбээр Монголын анхны эротик дуу болох “Намрын бороо” дууг шинэчлэн дуулжээ.
-Яагаад урлагийн салбарт хөл тавих болов. Гэр бүлийнхнээс тань урлагийн хүн бий юу?
-Би 1989 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. 1996 онд Завхан аймгаас гараад Эрдэнэт хотод ирж, суурьшсан. Манай аавын талынхан сайхан дуулчихдаг байсан. Аав маань ч бас дуулдаг. Манай аав цагдаа. Би арван жилээ төгсөөд цагдаа болохыг мөрөөддөг байсан. Гэтэл СУИС-ийн дуулаачийн ангид шалгалт өгсөн. Ингээд урлагийн салбарт хөл тавьсан даа.
-Одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-МУГЖ С.Батсүхийн дуулснаар үзэгчдийн хүртээл болсон монголын анхны эротик дуу болох “Намрын бороо” дууг шинэчлэн найруулж, дууллаа. Энэхүү дууны аялгууг поп урсгал руу найруулж, клипыг ч гэсэн өнөөгийн өнгө төрхтэйгээр шинэчлэн хийлээ. Удахгүй цацагдаж эхэлнэ. Мөн одоо Завхан нутгаас гарсан нийтийн дуучдын “Очирваань -Уул” холбооны залуу дуучнаар ажиллаж байна. Шинэ шинэ уран бүтээл дээрээ ажиллаж байна.
-Өмнөх гавьяатын дуулснаас ямар онцлогтой болсон бэ?
-С.Батсүх гавьяат маань удаан хэмжээтэйгээр дуулсан байсан. Харин би ардын ятга хөгжимийг орчин үеийн хөгжимтэй хослуулан хөгжмийн найруулгыг нь хийсэн. Үүгээрээ онцлогтой.
-Клипний хувьд эротик өнгө аястай хийсэн үү?
-Үгүй ээ. Анх эротик өнгө аястай хийхийг бодсон юм. Гэхдээ энэ нь зүгээр санагдаад энэхүү санаагаар хийсэн. Клипны зураг авалтын хувьд Бөхийн өргөө болон галт тэрэгтэй зөрлөг дээр авсан. Клипийг “69” студиар хийлгэсэн.
-Яагаад монголын анхны эротик дуу гэж нэрлэсэн юм бэ?
-1994 онд анх МУГЖ С.Батсүх, Ц.Бавуудорж нар дүргүйтэж байгаад хийсэн гэсэн. Дууны нэг бадагт яагаад эротик гэсэн өнгө аяс багтсан байдаг. Тухайлбал,
Эргэн хурга намрын бороо
Энгэр нэвтлэн зүрхэнд зүсэрлээ
Хөхний чинь товчинд хүрчихсэн ч биш дээ
Хөөрхөн царай чинь зүүдэнд тодорно оо
Хөхний чинь товчинд эмэрсэн ч биш дээ
Хөөрхөн царай чинь зүүдэнд тодорно оо
-Яагаад нийтийн дууны салбарт хүч үзэх болов?
-Нийтийн дууны гурван бадагт миний амьдрал, аз жаргал, хайр сэтгэл, эд баялаг бүгд багтаж байгаа гэж ойлгодог.
-Нийтийн дуу нэг хэсэг хүчээ авч чамгүй олон хүн энэ салбарт дуулах болсон. Харин одоо энэ салбарт залуу дуучдын орон зай үлдсэн болов уу. Юу гэж бодож байна вэ?
-Бидний хувьд мэдээж С.Жавхлан, Ч.Бат-Эрдэнэ, Т.Батсайхан, Ч.Чулуунбаатар нарыг сонсож, дуучин болох хүсэлдээ автсан. Харин одоо бол шинэ залуу дуучдын эрин үе эхэлж байна гэж бодож байна. Учир нь тэдний уран бүтээл туурвих нь багасчээ. Гэхдээ энэ салбарт дуулах хүмүүс чамгүй олон байна. Ихэнх нь мэргэжлийн бус бөгөөд авьяасаараа дуулж байна. Гэтэл мэргэжлийн сургуулийг төсгөөд дуулж байгаа нь цөөхөн.
-Цаашид ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна вэ?
-“Сүүн бурхан ээж” гээд эхийн тухай сайхан уран бүтээл дээр ажиллаж байна. Удахгүй үзэгчдийн хүртээл болно.
-Шинэ залуу дуучдын хувьд олонд танигдахын тулд яах ёстой вэ?
-Одоогийн залуу дуучдын хувьд чанартай уран бүтээл хийх нь ховор. Ихэвчлэн чанаргүй уран бүтээл хийж, түүнийгээ сонсогчдод “хүчээр” шахах гэсэн хандлагатай байна. Харин миний хувьд чанартай, сайн уран бүтээл хийхийг эрмэлзэж байгаа.
-Анхны уран бүтээлийнхээ талаар яриач?
-“Ээждээ очно доо” гэсэн уран бүтээл миний анхны уран бүтээл. Өмнө нь хоёр уран бүтээлч дуулж байсан. Гэхдээ үүнийг би шинэчлэн дуулсан. Клип ч хийлгэсэн.
-Урын санд хэчнээн дуу байна вэ?
-Одоогоор урын сандаа 10 гаруй уран бүтээлтэй байна. 4 дуугаа клипжүүлээд байна. Мөн удахгүй залуу дуучин Б.Болд, Чулуунчимэг, Найдандорж, Мөнгөнцэцэг нартай хамтарсан “Гэрэлт ирээдүй” дабль цомог удахгүй сонсогчдийн гар дээр очно.
-Цомогийн нээлт хэзээ болох уу?
-Энэ талаар тодорхой цаг зааж, төлөвлөөгүй байна. Мэдээж нээлтээ хийнэ. Гэхдээ цомог маань хэвлэлтээс ирсэний дараа энэ асуудал яригдах байх. Мөн цомогт маань 16 дуу багтсан байгаа.

http://itgelt.miniih.com/index.php/home/post/310


URL:

Сэтгэгдэл бичих