Роуэн Аткинсон хүнд өвчин туссан уу

Их Британийн инээдмийн жүжигчин Роуэн Аткинсон хамгийн сүүлд Лондоны олимпийн нээлтэд оролцсоноос хойш олны нүдэнд бараг үзэгдсэнгүй. Түүнийг зарим хэвлэлд хүнд өвчтэй болсон хэмээн бичих болжээ. TMZ сайтаас Mr.Beanыг Лондон дахь гэрээсээ гаралгүй олон хоног болсон нь эмчилгээ хийлгэж байгаатай холбоотой хэмээн тайлбарласан байна. 57 настай инээдмийн жүжигчний ойрын хүний ярьснаар Роуэн Аткинсон хэсэг хугацаанд амрахын сацуу эмчилгээ хийлгэж байгаа гэнэ.
Гэхдээ Их Британийн томоохон хэвлэлүүд түүнийг хүнд өвчин туссан хэмээн мэдээлээгүй учир уг сайтын мэдээлэл үндэслэлгүй хэмээн фэнүүд нь үзэж байгаа бололтой. Роуэн Аткинсон ирэх онд инээдмийн ээлжит кинонд тоглоно гэж Лондоны олимпийн нээлтийн үеэр түүний төлөөлөгч ярьжээ.
Тэрбээр 1979 оноос хойш телевиз, дэлгэцийн олон арван бүтээлд тоглосон юм. “Mr.Bean” инээдмийн цуврал кино түүнд Английн хатан хаан II Элизабет, хөлбөмбөгч Дэвид Бекхэмээс дутахааргүй нэр хүндийг авчирсан билээ.

Г.НЯМ

www.UNEN.mn


URL:

Сэтгэгдэл бичих