Замыг цасгүй өвөлжүүлэх үүрэг өгөв

Энэ бол хотын дарга Э.Бат-Үүлийн “тушаал”.

Ойрын үед их хэмжээний нойтон цас орно хэмээн Ус цаг уурын хүрээлэнгээс анхааруулах болсон билээ.

Түүнчлэн хүйтний эрч урьд жилүүдийнхээс улам чангарахыг ч анхааруулдаг. Тэгвэл өвлийн цагт нийслэлийн авто замыг халтиргаа гулгаагүй байлгах үүргийг Нийслэлийн Засаг дарга ийн үүрэгджээ.

Иймд мөсний цэвэрлэгээнд онцгой анхаарал хандуулж, хэрхэн ажиллах талаар мэргэжилтнүүд тархиа гашилгаж эхэллээ. Нийслэлийн замыг цасгүй байлгахад цас ормогц нэн даруй шуурхай арилгах, цасанд зориулсан машин ашиглах нь үр дүнтэй гэж мэргэжилтнүүдийн зарим нь онцолжээ.

Гэвч цас цэвэрлэх машиныг технологийн дагуу ажиллуулахгүй бол зузаан мөс цэвэрлэдэг тогтсон буруу зуршлаа давтаж болзошгүй гэнэ.

Л.Нинж


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.