Шиньжяны хөдөө тосгоны хүмүүсийн дундаж орлого 5000 юанийг давав

Хятадын статистикийн үндэсний газрын Шиньжяны хянан шалгах ерөнхий газрын орлогч дарга Ван Гүйрүнгийн танилцуулснаар, энэ оны эхний 3 улиралд, Шиньжяны хөдөө тосгоны оршин суугчдын хүн тутмын дундаж орлого анх удаагаа 5000 юанийг давж, нэмэгдсэн хэмжээгээрээ нийт Хятадад тэргүүлжээ.

Ван Гүйрүн хэлэхдээ, тариачдад хөнгөлөлт үзүүлэх бодлогуудыг хэрэгжүүлж, иргэдийг амгалан тайван аж төрөн амьдрах зэрэг иргэдийн амьжиргааг сайжруулах төслүүдийг эрчтэй хийснээр Шиньжяны хөдөө тосгоны иргэдийн орлогын өсөлтийг ихээр ахиулсан байна. Энэ оны эхний 3 улиралд Шиньжяны хөдөө тосгоны иргэдийн дундаж орлого 5151 юань хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 19.5 хувь өсөн нэмэгдэж, Хятадын дундаж өсөлтийн үзүүлэлтээс 4.1 нэгж өндөр байж, бодит өсөлтийн хэмжээ нь14.2 хувь байсан нь нийт Хятадын өсөлтийн дундаж үзүүлэлтээс 1.9 нэгжээр өсөн нэмэгдсэн байна гэжээ.

\Хуар\

CHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих