Хүүхдийг жолоочийн хажууд суулгах аюултай

Бяцхан үрсээ жолоочийн хажуугийн суудалд бүү суулгаарай. Ингэснээр машин урд талаараа гаднын биетийг мөргөх үед салхины шил хагарах, салоныг мөргөх зэрэг аюулд өртөхөөс хамгаална.

Мөн огцом тооромзлох үед хүүхдийн нуруу нугасанд гэмтэл учирч болзошгүй. Аюулгүйн дэр задарсан ч хүүхдийг гэмтээх нь бий.

~ Хүүхдийн зориулалтын суудлыг машиныхаа арын суудалд бэхлээд хүүхдээ хойш харуулж суулгаарай. Харин долоогоос дээш насны хүүхдийг хойд талын суудалд аюулгүйн бүс бүслүүлж суулгаарай. Суудлын бүс нь томчуудад зориулсан учраас хүүхдэд томдож, мултрах талтайг анхаараарай.

~ Замын голд зогсож буй явган зорчигчийг анхаар. Тэд машин ойртох, дохио дуугарах үед ар талаа харалгүй ухардаг. Иймээс хойгуур явж буй машин явган зорчигчийн өсгийг дайрах зэргээр шүргэж гэмтээх аюултай.


URL:

Сэтгэгдэл бичих