Япон автомашины үнэ өсөх нь тодорхой боллоо

Автомашины үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг Япон улсын машины зарим үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоосон нь эрэлт ихтэй автомашин болон сэлбэгийн нийлүүлэлтийг доголдуулж эхэллээ. Жишээ нь, дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өсөхийн хэрээр худалдан авагчид шатахуунд хэмнэлттэй машин худалдаж авдаг. Ийм автомашиныг Японд л үйлдвэрлэдэг гэхэд хилсдэхгүй. Гэтэл  Тоёота, Ниссан зэрэг автомашины нийлүүлэлт багассанаас үүдэн үнэ нь нэмэгдсэн байна. Америкийн Луизана мужид байдаг Женерал Моторс компани мөн сэлбэггүйн улмаас долоо хоног үүдээ барьсан байна. Үүний учир нь ЖM компанийн зарим эд анги сэлбэгийг Японд үйлдвэрлэдэг байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар автомашин үйлдвэрлэгч Форд компанийн сэлбэг удахгүй тасалдах гэнэ. Автомашины нийлүүлэлтийн доголдол ирэх зуныг хүртэл засрахгүй гэж эдийн засагчид тооцоо гаргажээ. Японы байгалийн гамшгийн нөхөн сэргээлтийн ажил дуусч, үйлдвэрлэл хэвийн болох хүртэл Японд үйлдвэрлэгдсэн автомашин болон чанартай бараа бүтээгдэхүүн хэрэглэдэг худалдан авагчид өндөр үнэ төлсөөр байх нь тодорой боллоо.

NUUTS.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих