Д.Медведев хөөмийг Монголд өгөхгүй гэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Москва хотноо улсынхаа соёл урлагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Тувагийн хөөмийч Конгар Ондар “Хятад, монголчууд хөөмийг өөрсдийнх хэмээн өмчлөх гэх юм. Уг нь хөөмий бол манай урлаг. Оюуны өмчийн эрх нь ч манайд байдаг” хэмээн гомдолложээ. Үүний хариуд Д.Медведев “Санаа бүү зов. Тэдэнд эрхийг нь хэзээ ч өгөхгүй” гэж тайвшруулан, томорсон аж. Тэр ч бүү хэл “Хэрэгцээ гарвал бид дайтсан ч яах вэ” гэж хошигносон байна.

Ондар хөөмийлж үзүүлээд “Америкийн Ерөнхийлөгч асан Жорж Буш Монголд айлчлахдаа хоёр зүйлийг нь ихэд таашаасан гэж байсан.

Хөөмий, нэрмэл архи хоёр. Уг нь хоёулаа л манай Тувагийнх” хэмээхэд Д.Медведев “Б.Обамаг хөөмий сонсооч гэж урьж чадна. Обама хөөмийг Тувагийнх гэх болно” гэжээ.

М.Сугараа

“Өнөөдөр”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих