ЛОНДОН ДЭЛХИЙН САНХҮҮГИЙН ТӨВ БАЙХАА БОЛЬЖЭЭ

Британийн нийслэл Лондон хот дэлхийн ажил хэргийн гол төв байхаа больж, байр сууриа Нью-Йоркт алдсан тухай “Санди таймс” сонин мэдээллээ.
Тус сонин Британийн Эдийн засаг, бизнес судалдааны төвийн илтгэлийн дүгнэлтийг нийтэлсэн байна.
“Лондон хот ажлын байрны талаархи гол тоон үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэх байр сууриа алдлаа. Нью-Йорк Британийн нийслэлийг гүйцэж түрүүлжээ.

Гэхдээ 2015 он гэхэд Лондон жагсаалтын гуравдугаарт орж, урдаа Хонконгийг оруулж магадгүй байна” гэж сонинд тэмдэглэжээ.
2011 онд Лондоны санхүүгийн салбарт 280 мянган хүн ажиллаж байсан бол Нью-Йоркт 262 мянган хүн ажиллаж байв. Тэгвэл энэ онд Нью-Йоркийн санхүүгийн янз бүрийн компанид 254 мянга, Лондонд 249 мянган ажилтан бүртгэгджээ.
Дэлхийн эдийн засгийн хүндийн төв Өрнөөс Дорно руу шилжиж байгаа нь голлох санхүүгийн төвүүдийн байр сууринд нөлөөлж байна. Гурван жилийн дараа Британийн нийслэл байр сууриа эхлээд Хонконгт дараа нь Сингапурт алдаж болзошгүй гэж сонин анхааруулжээ.
З.Амгалан

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих