Хан-Уул дүүрэгт хууль зөрчсөөр

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны Сонгуульд МАН-аас нэр дэвшигч Ц.Отгончимэгийг Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороо нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэрийг 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 04 тоот тогтоолоор гаргасан.

Нэр дэвшигч Ц.Отгончимэг уг асуудлыг хууль бус гэж үзэн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандаж бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулж, Ц.Отгончимэгийн нэр дэвшигчээр бүртгэхийг Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд даалгах  нэхэмжлэлийн шаардлагатай Захиргааны хэргийн маргааныг шүүх  2012 оны 11 дүгээр сарын 07 өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангахаар  шийдвэрлэжээ.

Хан-Уул дүүргийн МАН-ын хороо шүүхийн шийдвэрийг 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гардан авч албан тоотоор Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд 2012 оны 11 сарын 09-ний өдрийн 13.00 цагт  нэр дэвшигч Ц.Отгончимэгийг нэн даруй бүртгэж,  үнэмлэх олгох хүсэлт гаргасан боловч Сонгуулийн хорооны дарга Л.Үнэнбат уг асуудлыг 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн хариу өглөө.

Уг асуудлыг саналын хуудас хэвлэгдэхээс өмнө шийдвэрлэх ямар ч сонирхолгүй анхнаасаа ашиг сонирхолын зөрчлийн шинж, санаатайгаар хойшлуулж байгаа Дүүргийн Сонгуулийн хорооны дарга Л.Үнэнбатад харагдаж байна.  Дүүргийн Сонгуулийн хороог ИТХ-аас батлуулдаг ба ИТХ-ын дарга Д.Батбилэг нь Ц.Отгончимэгтэй нэг тойрогт өрсөлдөж байгаа юм. Хурлын даргаа өрсөлдөгчгүй болгох чиглэл авсан юм шиг ажиллаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих