Нэр дэвшигч О.Эрдэнэ-Өрнөхийн үнэн төрх

Өмнөговь аймгийн ИТХ-ын сонгуульд Даланзадгад суманд нэр дэвшин өрсөлдөж байгаа АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга О.Эрдэнэ-Өрнөх нийслэлд ирж Засаг дарга Б.Бадраагаа цээжээрээ хамгаалан  хэвлэлийн хурал хийж байсан  нь саяхан. Их л ажил хэрэгч царайлан суусан тэрээр сонгуулийн сурталчилгаагаа хийн төрд биеэ бэлдчихсэн мэтээр ярьж байгаа. Гэтэл сархад хөглөрсөн ширээний ард ухаангүй болтлоо согтсон гэрэл  зураг нь бидэнд олдлоо. Өнгөрсөн жилээс Өмнөговь аймгийн АН-ын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллах болсон түүнийг хоёр нутагтан гэхээс аргагүй. Гэр бүл нь нийслэлд амьдардаг болохоор хот хөдөөгийн хооронд хольхино. Ийнхүү газар уснаа явагч шиг амьдрах болсон шалтгаан нь энэ удаагийн сонгуулиар ялалт байгуулж Даланзадгад сумын Засаг дарга болох мөрөөдөл. Одоогийн Засаг дарга Батхуяг нь аймагтаа л толгой баячуудын нэг болж амжсан. Тэгэхээр энэ суудлын төлөө иймэрхүү маягаар тэмцэж баймааргүй юм.


URL:

Сэтгэгдэл бичих