Жулиан Ассанжийн Wikileaks сайтад Монголын шилдэг авлигачдын баримтууд бий

Дэлхийн бараг бүх улс орны нууц мэдээлэлд нэвтэрч, өөрийн үүсгэн байгуулсан Wikileaks сайтад байрлуулан нийтэд цуврал болгон мэдээлж эхэлсэн Жулиан Ассанжийг Америкийн шүүхээс яллах гэж байгаа билээ. Ж.Ассанжи Америкийн төрийн нууцыг задруулсан хэрэгт буруутгагдаж байгаа хэдий ч тэрээр огт тоосон шинжгүй байна. Цагдаа нар түүнийг Бирмд хүчингийн хэрэг үйлдсэн гэж бас нотлох баримт бүрдүүлэхийг оролдсон боловч одоогоор энэ талаар бүрэн нотолгоо цуглууж чадаагүй бололтой. Хэдэн сарын турш хаана яваа нь мэдэгдэхгүй байсан Ассанжиг интерполоор эрэн сурвалжсаар сүүлд нь тэр өөрийн биеэр Английн цагдаа нар дээр явж очсон юм. Тэрээр Америкийн иргэн бөгөөд сэтгүүл зүйн эрэн сурвалжлах чиглэлэээр дагнан ажиллах сонирхолтой байжээ. Тиймээс тус сайтыг ажиллуулсан байна. Түүний балгаар нууц мэдээллээ алдсан Америкийн төрийн өндөр албан тушаалтнуудын зарим нь сайн дураараа ажлаас халагдаж байгаа ажээ. Ассанжийн мэдээллүүд Францын ерөнхийлөгч Николя Саркозигийн засаглал унахад ч бас ямар нэг байдлаар нөлөөлсөн бололтой. Тэр нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Тэнд лалын шашинтнууд маш их хавчигдан гадуурхагддаг. Надад Францын эрх баригчдын талаархи нууц баримт бий” гэсэн байв. Мөн Тунисийн хямралын талаархи баримтууд  Ассанжийн мэдээллийн санд байжээ. Энэ тухайгаа тэр “Зөвхөн Ерөнхийлөгч асан Бен Альтай холбоотой 32О гаруй баримт бий. Ер нь бидэнд дэлхийн аль ч улсын эрх баригчдын талаархи нууц материал байгаа. Үүнийг дэлгэх цаг нь болоогүй” гэсэн байна. Тэгвэл Оросын зарим мэдээллийн хэрэгслүүд Ассанжийг дэмжиж “Жинхэнэ эр хүн” гээд “Манай улсын төрийн нууц, эрх баригчдын хууль бус орлогын тухай мэдээллүүдийг бидэнд өгөөч” гэж түүний сайт руу хүсэлт илгээжээ. Зарим хэвлэлүүд нь “Ассанжи манай томчуудад олсон мэдээллүүдээ худалдсан бололтой” гэсэн байна. Юутай ч Ассанжи дэлхийн нууцууд руу улам гүнзгий орж байгаа аж. Монголын талаархи мэдээллийн санд нь геологи хайгуулын болон ашиглагдаж байгаа томоохон орд газрууд, ялангуяа ураны их хэмжээний цөөн бүртгэгдсэн байдаг гэнэ. Түүгээр ч зогсохгүй гадаад улс орноос хийгдэж байсан зээл тусламжийн санхүүжилтүүд, авлигын нөхцөл байдал, үүнтэй холбоотой хүмүүсийн нэр ч байгаа гэж мэдээлжээ.
О.Баяр Zindaa.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.