Нэгэн үдэш “Эргэн дурсахуй”-тай хамт

Монголчууд бидний зүрх сэтгэлд хоногшин үлдсэн олон сайхан хит дуунуудтайгаа 90-ээд оны дуучид “Эргэн дурсахуй” аялан тоглолтоо  Европын орнуудаар хийхээр болсноо дуулгахад таатай байна. Энэхүү тоглолт маань  Монгол улсын нийслэл Улаанбаатар хот,  хөдөө орон  нутагт үзэгчдийн хүсэлтээр олон удаа тоглогдсон. Мөн  Солонгос, Япон, Хятад болон Европын зарим  хотуудаар аялан тоглолтоо үргэлжлүүлэн гадаадад ажиллаж, амьдарч, сурч буй элэг нэг ахан дүүсдээ дуу хуураа хүргэлээ. Харин энэ удаа бид Швед, Белги,  Франц, Щвецар дах  Монголчууд та бүхэнтэйгээ уулзан, дуу хуур дүүрэн нэгэн үдэш дурсамжаа сэргээн хамтдаа доргиж өнгөрүүлэхээр боллоо.

Найз нөхөд, сонсогч, хөгжмийн хорхойтой Монголчуудаа урьж байна.


URL:

Сэтгэгдэл бичих