Иргэдийн мөрөөдлийг няцлагчид эндээс л төрдөг – 1

Баянзүрхийн балагт Засаг
lg_link         МАН 1990 оноос хойш дангаараа нийслэлийг засаглаж, захирахдаа иргэдийн санал сэтгэгдлийг огт сонсдоггүй, тэдний мөрөөдлийг биелүүлэх талаар хэзээ ч бодож, зүтгэдэггүй байлаа. Бүхний мэдэх үнэн гэвэл Улаанбаатар дахь газрын наймааг МАН-ын дарга асан М.Энхболдоор толгойлуулсан хотын бүлэглэл туйлд нь хүртэл цэцэглүүлсэн гэдгийг өөрийнх нь намын “шилдэг” боловсон хүчин Н.Болормаа, Ц.Хулан нар олон түмэнд дэлгэж байв. Хотын хөрөнгөөр баяжигчдын урт цуваа Бадамжунай, Билэгт, Батбаяр, Сандуй, Батзориг, Болд, Сайханбаяр, Баярт гээд үргэлжлэнэ.  Өнөөдөр бид Баянзүрхэд иргэдийн мөрөөдлийг няцалж, төсвийг завхруулж байсан хэргийг нухацтай авч үзэх юм.

Баруун талд сонгогдчихоод зүүн талд ноён болов
2008 оны Орон нутгийн сонгуулийн дараа нэгэн хачирхалтай үйл явдал болжээ. МАН-аас нэр дэвшигч Б.Батзориг гэгч уг нь Сонгинохайрхан дүүргээс НИТХ-д сонгогдсон байна. Сурталчилгааны үеэрээ тэр “Сонгинохайрханчуудын мөрөөдлийг биелүүлж, жишиг дүүрэг болгоно” хэмээн амлаж байжээ. Гэтэл сонгогдсныхоо маргаашнаас зангаа хувирган “юун Сонгинохайрхан, юуны чинь мөрөөдөл” болоод явчихав. Түүний шуналт нүд хотын нөгөө захад орших Баянзүрх дүүргийг онилсон байжээ. Ингээд Монгол улсын Нутгийн захиргааны тухай хуулийг зөрчин өөрт нь итгэл хүлээлгэж сонгосон дүүргийн иргэдээс зугтааж, өөрийг нь огт сонгоогүй Баянзүрх дүүргийнхнийг захирах Засаг дарга болчихсон аж. Энэ бол нутгийн өөрийн удирдлагын зарчим, ардчиллын хэм хэмжээг бүдүүлгээр зөрчсөн хэрэг. Зүйрлэбэл Баян-Өлгий аймгийн иргэдийн саналыг авч сонгогдсон хүнийг Дорнод аймгийн Засаг дарга болгосонтой адил завхралыг МАН үйлджээ. Баянзүрх дүүргийн иргэдээс нэг ч санал аваагүй хүн Засаг дарга болсноор хуулийг завхруулж,  төсвийг цөлмөж, иргэдийн мөрөөдлийг уландаа гишгэхийн “гайхамшигт” жишээ болон түүхнээ мөнхөрч үлдэх зүйлсийг хийсэн юм.

huuli_guuliДулаан өвөлжих иргэдийн мөрөөдлийг Б.Батзориг хэрхэн няцлав
Баянгол дүүргийн иргэдэд Агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрүүдийг хүртээх талаар “Цэвэр агаар сангийн” зүгээс нилээд анхаарчээ. Гэтэл дүүргийн засаг дарга өөрөө толгойлон төслийн мөнгөнөөс зувчуулах сүлжээ байгуулан ажилласан байх юм. Энэ хэргийн талаар Нийслэлийн прокурорын газрын орлогч Ё.Сагсай тодорхой мэдээлсэн. “Цэвэр агаар” төслийг хэрэгжүүлэх хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг, хороодын засаг дарга нартайгаа бүлэглэн ямар замаар, яаж мөнгө зувчуулдаг байсныг УМБГ-аас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хөдлөшгүй баримтаар тогтоосныг Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж, шүүхэд шилжүүлэхээр бэлтгэж байгаа юм байна. Саяхан УМБГ-аас тус дүүргийн 21 дүгээр хорооны дарга Г.Атар нарын хороодын Засаг дарга нарыг саатуулан шалгаж эхэлжээ.
Хэргийн талаар тодруулахад “Цэвэр агаар” төслөөр БЗД-ийн эмзэг бүлгийн өрхүүдэд гэрийн дулаалга, дээвэр, туурга, утаагүй зуухаар үнэгүй болон маш их хөнгөлөлттэй үнээр хангах төслийг хэрэгжүүлсэн. Үүнийг сайн ойлгоогүй явсан БЗД-ийн гэр хорооллын иргэдэд Б.Батзориг хорооны даргаар дамжуулан 10 мянган төгрөг тарааж, оронд нь иргэний үнэмлэхийг нь хураан, гарын үсгийг нь зуруулж авсан байна. Хорооны дарга нар хурааж авсан иргэний үнэмлэхээ хувилаад, гарын үсэг зуруулсан хуурамч бичгийн хамтаар Б.Батзоригийн тусгайлан томилсон ажилтанд өгнө. Цаадах нь цуглуулсан иргэний үнэмлэх бүрт нь 100 мянган төгрөгийн урамшуулал олгодог байжээ. Дараа нь хуурамчаар бүрдүүлсэн материалыг “Цэвэр агаар” төслийн шалгаруулалтанд тэнцсэн “Сэлбэ дулаан” ХХК-д шүлжүүлэн өгнө. Ийм шатлалтай сүлжээг үүсгэсэн БЗД-ийн хороодын дарга болон “Хас” банкны ажилтнууд, “Сэлбэ дулаан” ХХК-ын захирал Н.Мөнхтогтох нарын үйл ажиллагааг Дүүргийн Засаг дарга Б.Батзориг хооронд нь уялдуулах, удирдлагаар хангах замаар хөрөнгө завших зохион байгуулалттай үйл ажиллагааг явуулсан байна.
“Сэлбэ дулаан” ХХК нь хорооны дарга нарын бүрдүүлсэн хуурамч материалаар Хас банкаар дамжуулж, “Цэвэр агаар” төслөөс бараа нийлүүлсэн мөнгөө авмагц Засаг даргатай хуваадаг байсан байна. Харин туурга, дулаан ханын бүрээс зэргээ иргэдэд очсонгүй зах дээр борлогджээ. Хөөрхий иргэд дулаан өвөлжих мөрөөдлөө хороон даргын өгсөн 10 мянган төгрөгөөр таглуулаад, хууртаад үлдсэн. БЗД-ийн хороодын даргаас дүүргийн Засаг дарга хүртэлх албан тушаалтнууд үгсэн хуйвалдах замаар нийт 120 иргэний үнэмлэхээр 66 сая төгрөг төслийн мөнгөнөөс завшсан байна. Мөрдлөгийн явцад хэргийн хамрах хүрээ, хохирлын хэмжээ ихсэх шинжтэй болж зөвхөн нэг хороонд л ахин 750 иргэнийг шалгах шаардлагатай болжээ.

Цэцэрлэг, сургуульд хүүхдээ сургах иргэдийн мөрөөдлийг Б.Батзориг бас няцлав
Б.Батзориг дүүргийн Засаг даргаар ажиллах хугацаандаа төсвийн хөрөнгийг үр ашиггүй  үрэн таран хийх талаараа алдаршсан нэгэн. БЗД-т 5 өрхийн эмнэлэг, 4 хүүхдийн цэцэрлэг, 3 сургууль яаралтай барих шаардлагатай байгаа. Сургууль хүрэлцээгүйгээс 1 ангид 50 гаруй хүүхэд сурч байгаа. Улсын төсвөөс эхний ээлжинд өрхийн эмнэлэг, цэцэрлэг байгуулахад зориулж 800 сая төгрөгийг Засаг даргын мэдэлд шилжүүлсэн байдаг. Гэтэл Засаг дарга Б.Батзориг төсвийг зориулалтын бус зүйлд зарцуулж “Эвтэй дөрвөн амьтан” гэх хөшөөг 350 сая, “Чулуун овоо” дахь нохойтой хөшөөг 750 сая, аюулгүйн тойрог дахь усан оргилуурыг 400 орчим сая төгрөгөөр хийлгэсэн гэж тайлагнажээ. Дээр нь Б.Батзориг нийтийн эрх ашигт зориулагдах ёстой мөнгийг өөрийнхөө суудаг Засаг захиргааны ордонг тохижуулах, засаж чимэглэхэд ашиглажээ. Нийтдээ 3,6 тэрбум төгрөгийг иймэрхүү шальдир бульдар зүйлд үрэн таран хийсэн байна.
Б.Батзориг хэвлэлд өгсөн ярилцлагадаа 328 сая төгрөгөөр 120 хүүхдийн ортой цэцэрлэг нэгийг байгуулах боломжтой гэж байжээ. Тэгвэл түүний үрэн таран хийсэн 4 тэрбум гаруй төгрөгөөр 1230 хүүхдийн цэцэрлэг, сургуульд сурах мөрөөдлийг биелүүлж болох байсан юм. Баянзүрх дүүрэгт цэцэрлэгийн насны 20 мянган хүүхэд байгаа, тэдний 50 хувь нь гэртээ хүйтэн шалан дээр мөлхөж өдрийг өнгөрөөж байна. Засаг дарга Б.Батзориг алба хариуцсан хугацаандаа төсвөөс нийт 120 тэрбум төгрөгийг хүлээн авч, захиран зарцуулахдаа иргэдийн төлөө нэг төгрөг ч зарсангүй. Түүнийг сонгоогүй хүмүүсийг шоовдорлох нь аргагүй ч юм уу.

4090_899Б.Батзориг хашааны газар өмчлөх иргэдийн мөрөөдлийг хэрхэн няцлав
Баянзүрх дүүргийн иргэд хашааны газар хүссэн өргөдлөө барьж Батзоригийн үүдэнд 4 жил суугаад ч бараагүй тохиолдол олон. Гэтэл энэ этгээд НИТХ-ын төлөөлөгч, Дүүргийн МАН-ын тэргүүлэгч гишүүн, “Монфреш” компанийн захирал Т.Насанхүүтэй үгсэн хуйвалдах замаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дээр 200 га буюу нийтдээ 3 мянган айлын хашааны газартай тэнцэх газрыг эхнэрийнхээ болон ахынхаа охины нэр дээр авчээ. Тус дүүргээс иргэдэд эзэмшүүлэхээр шийд гараагүй газарт Б.Батзориг МАН-ын гишүүд болох УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил, “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат нарт том том газар олгожээ. Б.Батзориг тэдэнд маш үнэтэй худалдсан худалдсан нь иргэдийн жагсаал, бухимдлын үеэр тодорсон байна.

Шудрага сонгууль явуулах иргэдийн мөрөөдлийг яаж няцлав
Өнгөрсөн хаврын УИХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшигч Б.Батзориг дүүргийн Засаг даргын эрх мэдлийг ашиглан сонгогчдод гэр тараасан. Гэр тараах үедээ өөрийн сурталчилгааны хантааз өмссөн ухуулагчдыг ашиглаж байсан нь бичлэгт хадгалагдан үлджээ. Бас иргэдэд 20 мянга, зуун мянган төгрөг тарааж байсан нь ч илчлэгдсэн юм. Тэрээр мөнгө, гэр тараах бүртээ саналаа өөрсдөд нь заавал өгөхийг шаардах, тулгах зэргээр иргэдийг шахаж, дарамталсан байдаг.
Гэр хорооллын гудамжны хогийг Б.Батзориг зориуд цэвэрлүүлэхгүй, жилээр нь хуримтлуулж байгаад сонгууль болох үед өөрийнхөө нэрийг бичсэн хантаазтай хүмүүс явуулж цэвэрлүүлэн “гийгүүлдэг”. Нийслэлээс олгосон хогийн машинуудыг Б.Батзориг өөрийнхөө мөнгөөр авч, дүүргийн иргэддээ бэлэглэж байгаа маягийн зүйл ярьж яваа энэ этгээдийг хянадаг, хариуцлага тооцдог газар байна уу. Дахин санал хураалт дөхөнгүүт бас л “Хогондоо!” гэх уриа хангинуулан ахин цэвэрлэгээ хийж жүжиглэх зэргээр хэн хүнд баймгүй башир аргуудыг эзэмшсэн энэ этгээдэд журмын нөхөр Д.Арвингаа элдвээр муулж, шоглосоор явна.
Б.Батзориг 10 сарын 28-ны 17 цагт “SS” клубт БЗДИТХ, сонгуулийн хэсгийн хороодын гишүүдийг дайлж, ирсэн хүмүүст бүгдэд том хайрцагтай бэлэг гардуулсан байх юм. Бас дүүргийнхээ бүх хороодод ТВ-ийн антенныг төсвийн хөрөнгөөр олгосон байна. Сонгуулийн тойргийн хороог өөрийн удирдлагад ажилладаг хүмүүсээр дүүргэж, намынхаа журмын нөхөр Д.Арвинг унагахаар улайрсан.
БЗД-ийн 28 хороодын Засаг дарга нар Б.Батзоригийн шахаасаар МАН-ын намын үүрийн даргын албыг давхар хашиж Сонгуулийн тухай хууль, Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан журмыг зөрчин,  өөрийнхөө сурталчилгааг ил, далд хэлбэрээр, дүүргийн төсвөөр хийлгэсээр иргэдийнхээ мөрөөдлийг “няцалсаар” л явна.

Эх сурвалж: 24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих