САНАЛ ТООЛДОГ МАШИН БУДИЛЖ БАЙГААГ АНУ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨД БАЙХАД АН-ЫНХАН “ҮГҮЙ” ХЭМЭЭН ГҮРИЙЖ БАЙНА

Санал тоолох автомат машин бол ард түмний саналыг хаашаа ч эргүүлж чадах ид шидтэй хар авдар юм байна. Автомат машиныг АНУ хүртэл алдаатай ажилладаг гээд хүлээн зөвшөөрөөд байхад Монголд, АН-ынхан алдаагүй ажилладаг гээд гүрийгээд байгаа. Автомат машин алдаатай ажилладаг гэдгийг батлах хамгийн ойрхон жишээ бол өчигдөр болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль. Пенсильвани мужид Обамагийн төлөө санал өгч, дэлгэцэн дээр сонгоход Ромнигийн нэрийг дугуйлж гарч ирээд байжээ. Виржиниа мужийн Ковингтон хотод Барак Обамагийн намын харьяаллыг буруу гаргаж, Бүгд найрамдах нам гэж бичсэн байна. Санал тоолох машин ганц удаа, энэ жил ч будилж байгаа юм биш. Өмнө нь ч гэсэн ийм асуудал гарч байжээ. Үнэн хэрэгтээ бол АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд уг компанийн машинуудыг ашиглах үеэр гэнэт гацаж, үүнээс болж сонгуулийн дүнгээ гаргаж чадахгүй 10 хонож байсан тохиолдол ч байдаг юм билээ. Санал тоолох машинаас болж улс орны хэмжээнд сонгуулийн дүнгээ гаргаж чадалгүй олон хоног хүлээж байжээ. Эцэст нь америкчууд Жорж Буш, Альберт Гор нарын хэн нь ялалт байгуулсныг санал өгсөн өдрөөсөө хойш 10 хоногийн дараа л нэг юм сонсож, улсынхаа Ерөн­хийлөгч хэн болсныг мэдэж байжээ. Уг санал тоолох машин 300 хүн санал өгснийг дөрвөн сая хүн болгож автоматаар өсгөн тоолсон тохиолдол ч гарсан байна. Одоо энэ компани нь АНУ-ын Денвер хотод байдаг хувийн эзэмшлийн компани бөгөөд 22 муж болон дэлхийн зарим оронд сонгуулийн санал авах, тоолох машиныг нийлүүлсэн байна. Гэвч автоматаар санал тоолох, дүн гаргах энэ машиныг АНУ-ын олон мужид эсэргүүцэж байсан юм. Конгрессийн гишүүн, сенатор болон ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг будлиантуулж байсан  учир гар аргаар санал тоолох хэрэгтэй гэж “Bear Witness Central” сайтад бичсэн аж. Нью-Йорк хотын Хууль зүйн Их сургуулиас явуулсан судалгаагаар 2004-2006 онд АНУ-ын  26 мужид 60 алдаа гарч байсан ажээ. “Douminion voting” компанийн  машинууд АНУ-д сонгуулийн луйвар хийсэн том жишээ нь 2008 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Жон Маккейнд өгсөн санал Барак Обамад, эсвэл өгсөн саналын эсрэгээр бүртгэгдээд байна” гэсэн  гомдол сонгогчдоос гарч байсан учир Жон Маккейнд өгсөн  11 мянган саналыг хүчингүй болгож байжээ.
2008 оны зургаадугаар сард West Palm Beach хотод болсон ээлжит бус сонгуульд 700 санал тоологдоогүй байсан нь нийт саналын 14 хувь бөгөөд программын луйвар байсан ажээ. Энэ программыг сонгуулийн хэсэгт ажиллаж байсан хүмүүс мэдэхгүй байсан юм. Мөн дараа нь наймдугаар сард болсон сонгуульд 3500 санал алга болсон нь мөн программын алдаа байсан гэнэ. Үүгээр ч зогсохгүй 2008 онд Indian River County мужийн захирагчийн сонгуульд 10,000 санал хоёр дахин тоологдсон нь илэрсэн байна. Энэ оны гуравдугаар сард болсон Wellington тосгонд болсон сонгуулийн үр дүн арчигдан алга болсон зэрэг “Dominion Voting System”  алдаа, луйврын тухай мэдээлэл цуварна. 2008 оны сонгуулийн дараа Монголд ирж сонгуулийн шинэчлэлийн талаар илтгэл уншсан Германы эрдэмтэн Ноолен ч гэсэн “Dominion voting” компанийн машинаар автоматаар санал тоолоход алдаа, будлиан гарч байсан олон жишээг дурдаж байсан юм. Гэвч энэ машин олуулаа болсон АН-ынханд тун их таалагдаж байгаа бололтой. Сонгуулийн ерөнхий хороо сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлын төлөвлөгөө, сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталжээ.  Тэд өнөөх хэл ам ихтэй “Dominion Voting Systems” компанитай байгуулах гэрээний төслөө бэлэн болгоод байна. Орон нутгийн сонгуульд Dominion Voting Systems” компанийнхан дахин саналыг хайрцаг нийлүүлэхээр болоод байна. АН-ын талд ашигтай ажилладаг гэсэн хардлага дагуулаад байгаа энэ автомат санал тоологч машины түүх өөрөө их эргэлзээтэй байгаа.  “Dominion Voting System” компанийг  2002 онд Канадын Торонто хотод Жон Поулос болон Жеймс Хувер нар үүсгэн байгуулжээ.
Энэ бүх баримтыг нотлож дахаид л АНУ-д Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр санал тоолох машин будиллаа.   АНУ-ын ашиглаж байгаа санал тоолох автомат машин хүртэл алдаа гаргаж, сонгууль будилаантаж байхад Монголд ашиглаж байгаа автомат машин алдахгүй гэх баталгаа байна уу.

shudargamn


URL:

Сэтгэгдэл бичих