Жүжигчин Алтанхуягийг бухимдуулсан мэдээлэл

Тусгай салаа” киноны Сүлд болон өөр олон  дэлгэцийн уран  бүтээлд дүрээ мөнхөлсөн  чадварлаг залуу жүжигчин А.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ аймгийг зорьж яваад автын осолд орон эмнэлэгт хүргэгдсэн хэмээн мэдээлж байсан. Тэрбээр толгойдоо хүндхэн бэртэл авч  20 гаруй оёдол тавиулжээ. Түүнийг зарим хэвлэлээр нас барсан хэмээн бичиж байсан ч  тэрбээр одоогоор  бие нь сайжирчээ. Харин түүнийг осолд орох үедээ дуучин Аминатай хамт явж байсан гэсэн мэдээллээс үүдэн хайр сэтгэлийн холбоотой урлагаас төрсөн шинэхэн хосууд хэмээн бичих болсон . Харин энэ мэдээллийн тухайд  жүжигчин А.алтанхуяг “ Ийм  ор үндэсгүй мэдээлэл бичиж байгааад эмзэглэж байна. өнөөдөр хэн нэгэн хоёр хүн цуг зургаа даруулсан л бол хайр сэтгэлийн холбоотой гээд биччихдэг болсон нь олон уншигч татах гэсэн ашиг орлогоо бодсон сэтгүүлчдийн увайгүй үйлдэл”  гэдгийг хэлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих