С.Эрдэнэ гишүүн нэр дэвшиж буй гэр бүлийнхнийхээ талаар мэдээлнэ

Нийслэлийн Баянгол дүүргийн МАН-аас нэр дэвшигчид С.Эрдэнэ гишүүний ар гэрийнхнийг мэтгэлцээнд дуудсан талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Тэд тус дүүрэгт АН-аас орон нутгийн сонгуульд С.Эрдэнэ гишүүний ойр тойрны  14 хүн нэр дэвшээд буй талаар мөн тэд С.Эрдэнэ гишүүний ойр тойрныхныг  мэтгэлцээнд дуудаж, мэтгэлцээнийг энэ сарын 19-нд нээлттэй хийхээ зарлаад байгаа юм. Мөн шаардлагаа ч УИХ-ын гишүүн С.Эрдэнэд хүргүүлжээ. Энэ талаар буюу тус дүүрэгт нэр дэвшиж буй хамаатан садныхаа талаар С.Эрдэнэ гишүүн өнөөдөр мэдээлэл хийх гэж байна. Тэрбээр өнөөдөр 11.00 цагт Төрийн ордонд мэдээлэл хийхээр төлөвлөжээ.

Э.Мөнх


URL:

Сэтгэгдэл бичих