Чингэлтэй дүүрэгт ах дүүс өрсөлдөж байна

Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд ах дүү, аав ээж, амраг хайрттайгаа хамт нэг дор нэр дэвшиж байгаа мэдээ баримт цөөнгүй бий.Тэдний нэг нь Чингэлтэй дүүрэг гэдгийг онцлох хэрэгтэй.Тус дүүргийн ИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдөгчдийн жагсаалтыг УИХ-ын гишүүн асан “мөхөөлдөс” хочит Батын Батбаатар тэргүүлсэн бол жагсаалтын хоёрт түүний төрсөн дүү, одоогийн дүүргийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Батын Батхуягт  удаалж байна. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд улстөрийн нам, эвслүүд ихээхэн анхаарлаа хандуулж байна.Учир нь ч тодорхой юм. Хавар болж өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дүнгээ хөдөө орон нутагт хадгалах, НИТХ-д ялалт байгуулсан байдлаар Улаанбаатарт лавшруулах АН-ын “ нэг  талын санаархал” болон эрх баригчдын дур зоргоор аашлах явдлыг зогсоох гэсэн сөрөг хүчний хүчтэй тэмцэл өрнөж байна.

Иймэрхүү байдлаар монгол төрийн жолоог ахан дүүс, амраг хайртыг хүчилбэл аль нэгэн гэр бүлийн гарт очиж байгаагийн тод жишээ Чингэлтэй дүүрэг боллоо.

WWW.UNEN.MN


URL:

Сэтгэгдэл бичих