Николь Шерзингер: Крис Браунтай авахуулсан зураг надад асар их доромжлолыг авчирсан

Дуучин, бүжигчин Николь Шерзингер гоо үзэсгэлэн, авьяасаараа олны анхаарлыг яах аргагүй татдаг нэгэн. Хэсэг хугацаанд Формула 1-ийн од Левис Хамилтонтой болзож байснаа хүлээн зөвшөөрсөн Николь дуучин Рианнагийн экс найз залуу Крис Браунтай хамт Лос Анжеласийн шөнийн клубт авахуулсан зураг алдарт “Sun” сонинд нийтлэгдсэнээр шуугиан тарьсан билээ. “X Factor”-ийн шүүгч өнгөрсөн долоо хоногт “People” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэе.

-Та Формула 1-ийн Левис Хамилтонтой болздог. Харин дуучин Крис Браунтай хамт авахуулсан зураг олны яриа боллоо. Хайр сэтгэлтэй холбоотой эдгээр асуудлуудад тайлбар хийгээч?

-Би Левис Хамилтонтой болзож байснаа хүлээн зөвшөөрнө. Түүнийг Лобби зочид буудалд арав гаруй охидтой маягласан зураг цацагдахад би үнэхээр сэтгэлээр унасан. Одоо бол хэн нэгэнтэй удаан харилцаатай байхыг хүсэхгүй байна. Хамилтон ч бас ийм бодолтой байгаа. Харин Крис Браунтай хамт авахуулсан зураг цацагдсанаас хойш зарим хүмүүс намайг хог новш шиг харах болсон. Хүмүүс бараг зураг бүхэн дээр ямар нэгэн  тайлбар хийж л байдаг. Гэхдээ энэ зураг надад асар их доромжлолыг авчирлаа. Крис 1Браун бид хоёр зүгээр л андууд. Би түүнийг 16 настайгаасаа хойш мэддэг болсон. Бид Лос Анжелесийн клубт зүгээр л ярилцаж байсан. Ээж маань хүртэл надад “Би Крис Браун та хоёрын зургийг харсан. Яг л Левис Хамилтон Лобби буудал дотор охидтой хамт сууж байгаа юм шиг харагдаж байна лээ” гэж хэлсэн.

-Та зураг бүхэн үнэнийг харуулдаггүй гэж мэддэг юм байна. Тэгвэл зөвхөн охидтой хамт авахуулсан зурагнаас болж Левис Хамилтоноос салсан гэж үү?

-Долдугаар сард Хамилтоныг Лондонд байхад тэр зураг цацагдсан. Харин Америкт 5000 миллийн цаана байгаа би үүнд итгэхийг хүсээгүй. Би тухайн үед яагаад Хамилтон охидтой хамт зурагаа авахуулсныг хэвлэлүүд ингэж бичээд байгаа ю1м бэ, тэд нэг үдэшлэгт орохоор явж байсан ч юм билүү? хэмээн хэлж байсан. Энэ зураг намайг сэтгэлээр унагсан. Гэхдээ салахад хүргэсэн бас нэгэн зүйл нь бидэнд боломж байгаагүй. Орон зайн хувьд өөр өөр тивд байгаа хүмүүс харилцаагаа авч үлдэнэ гэдэг маш хэцүү юм билээ. Бид ажлаас шалтгаалан их хол байх болсон. Жишээлбэл өнгөрсөн сард Хамилтон бэлтгэл хийхээр Энэтхэгт өнжсөн бол би X Factor-ийг шүүхээр Лондонд сууж байх жишээтэй. Гэсэн хэдий ч бид цаг гарган уулзаж, бие биедээ тусалдаг байсан.

1-X Factor-ийн шүүгч хийхээр Англид ирэхэд ямар сэтгэгдэл төрж байв?

-Надад тийм ч сайхан сэтгэгдэл төрөөгүй. Шүүгчийн ажлын хувьд биш хүмүүс надтай хэрхэн харьцаж байгаа нь таалагдаагүй. Англид ирэхэд буудлын хүлээн авах ажилтан нь надад сайхан сэтгэгдэл төрүүлээгүй. Намайг харсан хүмүүс тэр бол уйтгарийн далай, энэ жил би түүнийг олон удаа харахаас залхаж байна гэж хэлж байсан. Гэхдээ би үүнийг тоохгүй байхыг хичээсэн. Би хараал ид гэж, би энд шалтгаан, зорилготой болоод л ирсэн, би өөрийгөө гайхалтай шүүгч гэж хэлхгүй, гэхдээ би ажилдаа 110 хувь анхаарах ёстой гэж өөртөө хэлсэн.

-Таныг X Factor-ийг шүүхээр болсон нь гэнэтийн мэдээлэл байсан шүү дээ?

-Тийм ээ, Саймон Коуль намайг тэнд үлдээхийг хүссэн юм. Тэр надад “Чи бол од. Тэр нэр хүндээ ч сайн хадгалж чаддаг. Тиймээс би чамайг үүнийг хийж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлсэн. Харин би телевизийн бас шоуны бас урлагийн ийм ажил хийх болсондоо сэтгэл хөдөлсөн. Одоо олон авъяаслаг оролцогчид намайг сэргээж байна.

1

1


URL:

Сэтгэгдэл бичих