Хорооны дарга эрх мэдлээ буруу ашиглажээ

Mail

Хан-Уул дүүргийн ИТХ-д АН-аас 7-р хороонд нэр дэвшигч Э.Түвшин сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн тул дүүргийн МАН-ын хорооноос цагдаа, прокурорын байгуулагад гомдол гаргасан байна.

Нэр дэвшигч Э.Түвшин нь Чингэлтэй дүүргийн 15-р хорооны Жаргалантын 3 гудамжны 52б-д оршин суудаг харьяалалтай бөгөөд тус хорооны Засаг дарга Б.Цогзолмаагийн 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тодорхойлолт үүнийг нь баталжээ. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын вэб сайтад байрлуулсан сонгогчын нэрсийн жагсаалтад дээрх хаягаар бүртгэгдсэн зэргээр нотлогдож байгаа аж.

Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 6.2-т заасны дагуу Хурлын төлөөлөгчид нэр дэвшигч нь тухайн дүүрэгт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн иргэн байх ёстой. Гэтэл Э.Түвшин нь нэр дэвшиж буй хороондоо 6 сар бус сүүлийн 3 сар л оршин сууж буй нэгэн аж.
Гэтэл хамгийн хачирхалтай нь хуулийг сахин хангах үүрэгтэй Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс цагаан дээр хараар бичсэн амьдран суудаг хорооных нь Засаг даргын тодорхойлолт, УБЕГ-ын сонгогчын нэрсийн жагсаалт байсаар байтал хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна хэмээн гомдлыг буцаажээ.
2012 оны УИХ болон Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтыг албан ёсоор холбогдох байгууллагаас авахад ХУД-ийн 7-р хороо, Жаргалантын 538 тоот хаягт Ц.Чанцалдулам, Ж.Баярмаа, Ж.Тулга, Б.Мөнх-Од, С.Цолмон, Т.Энхбаяр, П.Цэнд-Аюуш, Ц.Батбаяр, Т.Түвшинбаяр нарын 9 иргэн бүртгэгдсэнээс Э.Түвшин огт байхгүй байгаа аж.
Э.Түвшин нь Хан-уул дүүргийн 7-р хорооны Засаг даргаар 2012 оны 8 дугаар сард томилогдсон бөгөөд эрх мэдлээ ашиглан хууль зөрчиж болно гэж буруу ойлгосон бололтой.
Энэ увайгүй этгээдэд хариуцлага тооцуулахаар Хан-Уул дүүргийн МАН-ын хороо прокурорын байгууллагад ханджээ.

Mail0002

 

Mail0001

Mail0003


URL:

Сэтгэгдэл бичих