Манай гарагийг тун удахгүй радио идэхвхит бодис бүрхэнэ

Олон улсын байгууллагууд Японы цөмийн станцтай холбоотой анхаарал татсан мэдэгдлүүд хийх болжээ.Олон улсын цөмийн энергийн агентлагийн мэргэжилтнүүд саяхан дэлхий нийтийг цочроосон зүйл хэлсэн байна.Тэдний үзэж буйгаар Японы “Фүкүшима-1″ станцаас алдагдаж буй цацраг идэвхит бодис ойрын хэдэн долоо хоногт манай гаригийг бүхэлд нь бүрхэх ажээ.Одоогийн байдлаар цацраг туяа Америк тивийг залгиж, Исландад хүрээд байна.Харин ирэх долоо хоногийн дотор Европын орнуудыг бүрхэнэ хэмээн мэргэжилтнүүд тооцоолжээ.”Фүкүшима-1″ станцаас алдагдаж буй хорт туяа өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа юм.Тухайн бүс нутагт мэргэжлийн хэллэгээр нэг шоо см-т 3.9 сая беккерель хорт туяа байгаа нь хэвийн хэмжээнээс 100 мянга дахин их гэсэн үг аж. Японы Засгийн газар станцын ажилтнуудыг эргүүлэн татахаар шийдэж, реакторуудад 30-ээс хол ойртохыг хатуу хориглоод байгаа байгаа ажээ.Байдал энэ янзаараа удвал магадгүй 1986 оны Чернобелийн АЦС-ийн эмгэнэлт хэрэг явдлын хор уршиг давтагдаж болзошгүй гэж мөн гадны хэвлэлүүдээр бичсээр байна.


URL:

Сэтгэгдэл бичих