Өмнө нь голсон, энэ удаа айлаа

Оюутолгойн гэрээг тойрсон асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогт нар олон нийтэд нээлттэй халз мэтгэлцэхээр болсон билээ. Халз мэтгэлцээн өчигдөр 21.00 цагаас MYOHPT-ээр шууд цацагдах товтой байв.

Гэтэл халз мэтгэлцээн дахиад л хойшлов. Харин энэ удаа Их хурлын даргын шийдвэрээр хойшилсон гэнэ. УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг Дархан-Уул аймагт ажиллаж байх үеэр УИХ-ын Тамгын газраас утсаар холбогдож, орон нутгийн сонгуулийн өмнө халз мэтгэлцээн хийж чадахгүй нь. Энэ нь сонгуулийн дүнд нөлөөлөхүйц үр дагавар дагуулж болзошгүй гэж үзэн мэтгэлцээнийг энэ сарын 23-нд хийх хүсэлт тавьсан гэнэ.

Өмнө нь УИХ-ын дэд дарга С.Баярцогт “мэтгэлцэгч талууд ижил мэдээлэлтэй байх ёстой, би танд шаардлагатай мэдээллийг өгье” хэмээн нөгөө талаа мэдээлэл, мэдлэгийн зөрүүтэй хэмээн голж байсан. Харин энэ удаа голох биш харин ч айсан бололтой. Орон нутагт нэр муу, намын байгууллага нь олигтой хөлгүй Ардчилсан нам Оюутолгойн гэрээний асуудлаас болж оноо алдчихвал “бүр олуулаа” болох гэсэн биш “бүр баларна” гэдгийг тооцоо биз.

Э.Долгион

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих