Засгийн газар шатахууны үнээс литр тутамд 200-230 төгрөгийн алдагдал хүлээж байна

Монгол Улс өдгөө хүртэл нефьт шатахууны хувьд нэг улсын хараат байсаар байна. Москвад найтаахад Улаанбаатарт ханиад хүрдэг гэдэг үг байдаг шиг ОХУ-ын Роснефьт компани үнээ нэмэхэд л манайд дээр дооргүй үнийн давалгаа үүсч, эдийн засагт шууд нөлөөлдөг. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний нөөц 20 хоног байсныг саяхан Засгийн газраас нийт 60 хоног болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Нефьтийн үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор нефьт импортлогч компаниудад Засгийн газрын нөөц хөрөнгөөс 120 сая.ам долларыг гаргаад байгаа. Энэ нь нефьтийн үнийг нэг сар л тогтоон барих мөнгө юм. Зах зээлийн бодит ханшаар Засгийн газар литр тутамд 200-230 төгрөгийн алдагдал хүлээж байна гэсэн үг. Энэ бол маш их хэмжээний мөнгө татвар төлөгчдийн халааснаас зүгээр л урсаж байгаа хэрэг. Роснефьт Монголд нийлүүлэх шатахууныхаа ирэх сарын үнийг өнөөдөр үдээс хойш факсаар ирүүлэхээр болсон аж. Ер нь л шатахууны үнэ ирэх сараас нэмэгдэх төлөвтөй байна. Засгийн газар их хэмжээний эрслдийг байнга үүрээд байж чадахгүй. Ийм байдлаар удаан явбал үндэсний эдийн засагт ноцтой байдал үүсч мэдэх юм. Тиймээс энэ асуудалд Засгийн онцгой анхаарал хандуулан ажиллаж өөр арга зам, гарц олох шаардлагатай болоод байна.


URL:

Сэтгэгдэл бичих