Хятадууд Монголын онгон охидыг алж алттай газрыг тахидаг гэвэл та итгэх үү?

Алт аминд халтай гэдэг. Энэ тухай зүүдэнд хоргодож, зүрх зүсэм аймшигтай, ёс заншил гэхэд арай дэндмээр зүйл сүүлийн үед сонсогдох боллоо. Монголчууд “Алт” хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлснээс хойш тэрхүү хачирхалтай явдлын талаар хүмүүс өөр хоорондоо сэм ярилцах нь элбэгшжээ. Юу гэвэл, эртний Хятадууд алттай газрыг хайж, алсдаа эндээс л алт гарч ирээсэй гэсэн газраа тайж тахидаг байж гэнэ. Тахилга үйлдэхдээ заавал эрд гараагүй буюу онгоноороо байгаа бүсгүйг тарчлаан амийг нь хороодог байжээ. Амь тасрахын өмнө охин үр хамаг чадлаа шавхан орь дуу тавьж уйлах нь мэдээж. Яг тэрхүү эцсийн амьсгалаа хураан байж хашгиран уйлах дуу чимээг хятадууд алт эрдэнэсийн дуудлага, даллага мэтээр төсөөлдөг байсан нь тун хачирхалтай. Эртний хятадын даогийг шашинтнууд ганц бие эрийг насан өөд болоход төрсөн өдрийн өнгө, суудал зэргээр нь тооцоолон ивээл жилтэй эмэгтэйг алж шарилын хайрцагт хоёуланг зэрэгцүүлэн тавиад салах ёслол хийж, хамтад нь оршуулж байсан гажиг ёс заншилтай ойролцоо гэмээр юм уу даа. Онгон охиноор тахил өргөсөн газарт алт эрдэнэс арвин дэлгэр хуримтлагддаг гэхээр та итгэх үү. Үнэмшихийн аргагүй, байж боломгүй зүйл гэж үүнийг л хэлэх болов уу. Гэхдээ хятад санааны үзүүрт юу эс зүүгдэж байхыг тэр гэхэв. Онгон охин амь тавих үедээ эцсийн удаа уйлж нулимсаа дуслуулан алт далладаг хэмээх  мухар сүсэгт хятадууд итгэдэг бололтой. Манай охид бүсгүйчүүд сүүлийн жилүүдэд мэр сэр алга болчихоод байгаа. Ор сураггүй болсон хөөрхий тэдгээр охид арай Монголын минь газар шорооноос алт шүүрэхийг хүссэн ийм хятадуудын гарт орж тахилгын хэрэгсэл болсон байхыг бас үгүйсгэх аргагүй юм. “Монгол газар” компаний Мянганбаяр мэтийн хүмүүс эмс охидод дурладаг л гэлцдэг. Арай ч тэд Монгол охидоо алж алтны төлөө ийм тахилга тайлга хийхгүй нь мэдээж. Харин Хятадын доншуур наймаачдаас ямар ч гайтай хэрэг гарч мэднэ. Ганц хятадууд ч биш л дээ. Харийн өөр олон орноос ирж манайд алт ухаж байгаа. Охид маань мөнгөний төлөө биеэ үнэлцгээж байна. Үүнийг дагаад хүн худалдаалах гэмт хэрэг шил даран гарах боллоо. Одоо ч Хятадын Бээжин, Хөх, Эрээн хотуудад дүүрэн биеэ үнэлэгчид, хүний наймааны золиос бологсод байгаа. Зарим нь ор сураггүй. Тэдгээр охид Хятад эзний алтыг даллахаар амиа зольж яваа ч юм билүү, бүү мэд. Ёстой аймаар. Сонсохоос дотор муухайрч, бие чичирч байна.
О.Баяр Zindaa.mn


URL:

Сэтгэгдэл бичих