БРЭНДИЙГ ХУУРАМЧААР ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ БАРИВЧЛАВ

Хятадын цагдаа нар “Louis Vuitton”, “Hermes” брэндийн цүнхийг хуурамчаар үйлдвэрлэн, гадаадад нийлүүлсэн 73 хүнийг баривчилсан байна.
Хятад, Америкийн хууль сахиулах байгууллагууд алдартай брэндүүдийн бараа бүтээгдэхүүнүүдийг хуурамчаар үйлдвэрлэдэг бүлэглэлүүд үйл ажиллагаагаа явуулдаг Гуандун, Фүзян, Анхой мужуудад хамтарсан ажиллагаа явуулсан байна. Энэ үеэр 37 нууц үйлдвэрээс 20 мянга гаруй хуурамч цүнх хураан авчээ.
Хуурамч барааг ихэвчлэн АНУ болон Ойрхи Дорнодын орнууд руу гаргадаг байна.
Бараа бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдвэрлэгчид ихэвчлэн “Louis Vuitton”, “Hermes” болон “Coach” брэндийг хуурамчаар үйлдвэрлэдэг ажээ. Гэмт хэрэгтнүүд нийтдээ нэг сая орчим хуурамч бараа үйлдвэрлэсэн байж магадгүй гэж Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамныхан таамаглаж байна.
Цагдаа нар мөн хуурамч үйлдвэрлэл эрхлэгч бүлэглэлийнхний банкны карт болон тоног төхөөрөмжийг хураан авчээ.
Д.Жаргал

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих