Томуугийн цар тахлын тухай ерөнхий мэдээлэл

Илрэх шинж тэмдэг:

• Бие тавгүйрхэх, халуурах, хоолой өвдөх, ханиалгах, нус гоожих, хамар битүүрэх, толгой өвдөх, булчингаар шархирч өвдөх, суулгах, бөөлжих.

 


Дээрх шинж тэмдэг илэрвэл та хаана хандах вэ?

• Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн 455388 дугаарын утсаар зөвлөлгөө авна уу.

 


Томуугийн цартахлыг эрсдэл багатай даван туулахад иргэн бүр өөрсдийгөө болон гэр бүл, үр хүүхдээ хамгаалах нь зайлшгүй чухал гэдгийг гүнээ ухамсарлаж томуугаас сэргийлэх энгийн аргуудыг хэрэглэж хэвших. Үүнд:

• Гараа тогтмол сайтар савандаж угаах.

• Гэртээ  чийгтэй цэвэрлэгээ  хийж, 2 цаг тутам агааржуулалт хийх.

• Ханиаж, найтаахдаа алчуур, сальфетик хэрэглэн хогийн саванд хаях.

• Хоолой амаа давсны уусмал, царван зэргээр зайлах.

• Хэрвээ Таньд дээрх шинж, тэмдэг илэрвэл 7 хоногийн хугацаанд гэртээ байх. Гэртээ байх хугацааны ажил, сургуулийн чөлөөг харъяа өрхийн эмч олгох болно.

• Амин дэмээр баялаг, илчлэг сайтай халуун хоол хүнс витамин хэрэглэх. Ялангуяа  халуун аарц, сүү, аньс, чацарганы жүүс, сармис, сонгино хэрэглэх.

• Олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх


Гэрийн нөхцөлд дараах асаргаа, сувилгааг боломжоороо хийх: 

• 1-2% содын уусмалыг хамрын хөндийд дусаах, хоолой, амны хөндийг өдөрт 5-6 удаа зайлах.
• Цэгэн массаж  өдөрт 3-6 удаа хийх
• Гич болон шилмүүстэй халуун ваннд суух (харшилтай бол хэрэггүй)
• Халуун аарц, хярам, буцалсан ус зэргийг ахиухан уух
• Илчлэг чанартай, шөлтэй халуун хоол идэх
• Гимнастик, биеийн тамирын хөнгөн дасгал хийх, хөлрөх, дараа нь халуун бүлээн шүршүүрт орж, дулаан хувцаслах
• Витамин С (2%, 5%-ийн уусмал, шахмал, үрэл, нунтаг), аньс, чацарганы халуун бүлээн шүүс, халуун сүү уух
• Халуун бууруулах, булчин болон толгойн өвдөлт намдаах эм, биеийн дархлааг дэмжих бэлдмэлийг эмчийн заавраар уух (аспирин хэрэглэж болохгүй).


Тусламж авах, зөвлөгөө өгөх нээлттэй утасны жагсаалт:

1. Чингэлтэй Эрүүл мэндийн нэгдэл  70110715,70110716
2. Сонгинохайрхан Эрүүл мэндийн нэгдэл  50999810 /24 цаг/,684507
3. Сүхбаатар Эрүүл мэндийн нэгдэл  350793,350810
4. Хан-Уул Эрүүл мэндийн нэгдэл  341003
5. Баянзүрх Эрүүл мэндийн нэгдэл  70150064
6. Баянзүрх дүүргийн Хүүхдийн түргэн  70150052
7. Баянгол Эрүүл мэндийн нэгдэл 361302 /08:20-22:00/, 362539 /16:20-08:20/
8. Налайх Эрүүл мэндийн нэгдэл   012323464
9.  Багануур Эрүүл мэндийн нэгдэл  0121-20290,0121-103
10. Багахангай Хүн эмнэлэг  0222-222-103
11. Хан-Уул Нэгдсэн эмнэлэг  379247
12. Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэг 681895 /09.00-22.00/
13. Баянзүрх Нэгдсэн эмнэлэг  454004
14. Сүхбаатар Нэгдсэн эмнэлэг 350948
15. Нийслэлийн Эрүүл мэндийн газар 320981
16. ЗГХА-ЭМГ 310304, 70120801
17. ХӨСҮТ- 451798, 454921, 451166, 455388, 103

URL:

Сэтгэгдэл бичих