Н.Төгсцогт “Дэлхийн цом”-д оролцоно

Лондонгийн олимпийн баатруудын нэг байж чадсан Гавьяат тамирчин Н.Төгсцогт олимпийн наадмаас хойшхи анхны тэмцээндээ оролцохоор бэлтгэлээ чамбайруулан байна. Монголын олимпийн боксын холбооны тамирчид арванхоёрдугаар сарын 6-9-нд ОХУ-ын Белоярск хотноо болох нефтьтэй орнуудын “Дэлхийн цом”-ын тэмцээнийг зорих гэж буй юм. Багийн бүрэлдэхүүнд Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Н.Төгсцогт /56 кг/, Д.Отгондалай /60 кг/, Ц.Отгон-Эрдэнэ /64 кг/ нарын тамирчид багтжээ. Н.Төгсцогтын хувьд Лондонгийн олимпийн рингэнд аваргын алтан медалийн төлөө тоглосноос хойшхи анхны тэмцээн бөгөөд үндсэн жингээсээ өгсч, 56 кг-ын жинд тоглох юм.

Боксчид ирэх сарын 5-нд хилийн дээс алхах ажээ.

С.ЦЭЛМЭГ


URL:

Сэтгэгдэл бичих