МУГЖ Жавхлан “Хархираа түргэний уулс”-аа түшин амьдрахаар шийджээ

МУГЖ Жавхлан, Шуранхай хамтлагийн дуучин Эрдэнэчимэгтэй дэр нэгтгэсэн билээ. Үүнийг нь шар, бор хэвлэлүүдээр монгол ахуйт, мэргэжил нэгтэй хоёрын нэг насны жаргал боллоо хэмээн бишгүй л шагширсан. Үрийн зулай үнэрлээд удаагүй байгаа залуу хосууд маань охиныхоо эрүүл мэндийг бодож хотоос зайдуу амьдарч байгааг ч хэвлэлээр шуугаад авсан. Гэтэл ийн амьдрах нь хангалттай бус санагдсан уу эсвэл энэ хотын нүргээнт амьдралаас үнэхээр залхсан уу гавъяат маань төрсөн нутагтаа очиж Хархираа түргэний уулсаа түшин амьдрахаар шийдээд байгаа гэнэ. Тэрээр ”Төрсөн нутагтаа хэзээ ч мөнгөөр дуулахгүй та нар сонсож чадах юм бол би дуулж чадна” хэмээгээд үүр цайтал дуулж байсан дуучин маань нутгийнхандаа хаяхан нэг үнэгүй тоглолт хийчихээд л сэтгэл амар амьдрахаар шийдсэн бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих