Монгол бизнесмэн залуусын тусгайлан захиалсан унаа “шуугиулж” байна

Монголын бизнесмен хоёр найзын захиалгаар “Mercedes-Benz Zetros 2733 A 6×6” автомашиныг үйлдвэрлэсэн тухай гадны сайтуудаар цацагджээ. Зургаан цилиндр, 326 морины хүчтэй 7,2 литрийн багтаамж бүхий энэ автомашин аялалд болон анд явахад зориулагджээ. Харин доторх тохижилт нь бол үнэхээр супер.

Унтлагын өрөө, зочны өрөө, гал тогоо, угаалгын өрөөтэй, шалнаасаа халдаг ажээ. Мөн 46 инчийн дэлгэц, Wi-Fi, Hi-Fi саунд систем, хиймэл дагуулын антенн гээд байхгүй зүйл үгүй ажээ.
Нэгэнт ан авд зориулсан автомашин учраас байж болох хамгийн бага хурдаар явна, хөргөгч, баар, кофены машин, грилл, найман хүн сууж хооллох ширээтэй гээд тоочоод баршгүй.

Энэ автомашин эзэндээ ирэхээр Улаанбаатарыг хэдийнээ зорьжээ.

Та бүхэн http://finchannel.com сайтаас энэ талаарх мэдээллийг харна уу.

М.Жаргал


URL:

Сэтгэгдэл бичих