Их Монгол Улс тунхагласны эрхмийн дээд энэ өдөр тэнгэрлэг биднийг аялгуу дуугаараа нэгдэн цэнгүүлэхээр тэмүүлэн ирсэн нь учиртай.

Тэртээд цэлийх тэнгэрийн доор Монгол хүний өлгий бий

Тэр л тал нутгийн хийморьтой салхийг мөн чанараараа тээж ирсээн Т.Дэлгэрмөрөн би .

Уудам тал хөх тэнгэр цэлмэг хэвээрээ байна

Улаан залаат Монгол хүмүүний удам төрсөөр байна

Итгэл сэтгэлээ нэг болгож амь шигээ хайрлая

Энэрэлт тэнгэрээ дээдлэн шүтэж Монголоороон тунхаглая

Чингэсийн Монголын алдар суу мандан бадартугай

Чиний миний итгэл сэтгэл амь болж нэгдсүгэй Хурай Хурай Хурай

Улс тунхагласны баяр Эзэн Чингис мэндэлсний 850 жилийн ойн түүхт баяруудийг тохиолдуулан дуучин СТА Т. Дэлгэрмөрөн Стокхолм хотноо хүрэлцэн ирлээ.Монгол улсаас Шведийн вант улсад суугаа элчин сайд ноён Б.Энхмандахад бараалхаж халуун дотно яриа өрнүүлж нөхөрсөг уулзалт хийлээ.

deegii

Тоглолтын хөтөлбөр:

Энэхүү тоглолтыг нээж элчин сайд Б. Энхмандах Швед улсад ажиллаж амьдарч байгаа Монгол ахан дүүсдээ баярын мэндчилгээ дэвшүүлнэ.Тоглолт 3 н үе шаттай явагдана.

1-д эх орны, 2-т Хайр дурлал, 3-т Транс диско шоу мөн хамгийн гоё хувцасласан 1 эмэгтэй болон нэг эрэгтэй мөн нэг хосыг шалгаруулж дуучин Дэлгэрмөрөн гарын бэлгээ гардуулна. Үүнээс гадна олон сюрприз таныг хүлээж байгаа.Тоглолт өнөөдөр буюу 11 сарын 23 нд 20 цагт Husby Lokal –д болно. Тах 250 kr

Их Монголын Алтан Соёмбот төрийн далбаа Стокхолм д намирав

Энэ тугнаас илүү томыг та дэлхийгээс хайгаад олохгүй

Энэ гайхамшигийн өмнө зогсож сүүдрээ үлдээх нь

Эрхэм таны Монгол нэгэн заяа

Эртний танил энэ дотно хоолой ийм ойрхноос таны дэргэд ээжий аав, элгэн нутаг, эмзэгхэн агаад халуухан хайр, эрхэм дээд хүний нөхөрлөл, энэ орчлонгийн бас тэнгэрийн бүсгүйтэй эвлэлдэн доргиж, эсвэл элэг дэвтээж аргадан уянгалхыг үнэн болохыг батлан харах нь бас тэврэн зогсох нь Мөнх хөх тэнгэрийн таалал гэлтэй.

Намайг дуу уяхан болгодог

Уяхан сэтгэлийн дэргэдээс  хорвоог харах хичнээн сайхан гээч

Т.Дэлгэрмөрөн

Стокхолм 2012.11.23

Ерөнхий зохион байгуулагч Дөл Студи


URL:

Сэтгэгдэл бичих