Малчдын хотыг тэдний таньдаг хүн нь л харлуулдаг

Малын хулгайн гэмт хэргийн талаар ЦЕГын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Б.Гуахалиунтай ярилцлаа.

-Малын хулгайг ихэвчлэн ямар хүмүүс хийдэг вэ?

-Нэг нутаг хошуу, айл саахалтын хүмүүс нэгнийхээ малыг хулгайлсан байх нь элбэг тохиолддог. Ер нь юу ч мэдэхгүй хүн мал хулгайлна гэж байхгүй. Тухайн малчны мал хэзээ бэлчээрт гардаг. Ямар үед эзэнгүй байдаг. Аль мал нь тарган туранхай болохыг эзнээс нь дутуугүй мэддэг танил нь малчдын хотыг харлуулсан байх нь цөөнгүй.
Тиймээс малчид хөршийн холбоог бэхжүүлэх нь хулгайтай тэмцэх үр дүнтэй арга юм. Зөвхөн өөрийнхөө мал сүргийг маллахаас гадна саахалтынхаа малыг ч хардаг байх нь энэ төрлийн хэргийг багасгахад нөлөөлнө. Малчдын хүүхдүүд намар болонгуут ажил, сургуульдаа явчихдаг болохоор хүн хүч дутмаг байдаг.
Тиймээс малчид нэгэндээ дэм болж амьдарвал болзошгүй аюулыг багасгана шүү дээ. Иргэд малыг ихэвчлэн өвлийн улиралд хулгайлдаг гэсэн хэвшмэл буруу ойлголттой байдаг. Гэтэл хулгайчид малчны сонор сэрэмж алдаж болохуйц мөчийг хүлээж байдаг. Тухайлбал, буурь сэлгэн нүүдэллэх, баяр наадмын үе, цаг агаарын эрс тэс өөрчлөлтийн үед сиймхийг ашиглан хулгайлах нь бий.

-Ямар аймгуудаар малын хулгай их гардаг вэ?

-Архангай, Хэнтий, Баян-Өлгий, Сэлэнгэ, Төв аймагт малын хулгайн гэмт хэрэг их гардаг. Өнгөрсөн оныг мөн үеийнхтэй харьцуулбал энэ төрлийн хулгайн хэрэг бага зэрэг буурсан. Гэхдээ энэ төрлийн хэрэгт хүлээлгэх хуулийн хариуцлага бага учраас малын хулгайн гэмт хэргийг таслан зогсоож чадахгүй байна.
Эрүүгийн хуулийн 145.3- д зааснаар энэ төрлийн хэргийг зохион байгуулалттай үйлдсэн эсвэл малчныг амьдралын эх үүсвэрээс нь салгасан юмуу их хэмжээний хохирол учруулсан тохиолдолд эд хөрөнгийг нь хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251-500 дахин нэмэгдсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох, эсвэл 5-20 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заасан байдаг.

-Хамгийн сүүлд бүртгэгдсэн малын хулгайн хэргээс дурдвал?

-Өнгөрсөн аравдугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Өгөөмөр сумын Арцатын ам гэдэг газар малчин Н-ны 66 тооны адуу алдагдсан. Уг адууг Төв аймгийн Жаргалант сумын иргэн Б, Н нар хулгайлан Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд аваа чихаар тууж явсныг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутгаас Төв аймгийн цагдаагийнхан баривчилсан. Б, Н нар нь 66 тонны адууг тууж явахдаа 15 адууг нь нядалж бусдад зарсан байсан.
Үлдсэн адууг нь цагдаагийнхан хохирогчид хүлээлгэн өгсөн. Одоогоор Төв аймгийн цагдаагийн хэлтэс энэ хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна.Энэ хэргээс харахад мал хулгайлах гэмт хэрэг зохион байгуулалтад орж, захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч, хамтрагч гэсэн сүлжээ маягаар явагдаж байгаа нь илт байна. Түүнчлэн Төв аймгийн гурван сумаас бүлэглэн хулгай хийсэн ноцтой хэрэг бүртгэгдсэн. Тодруулбал, өнгөрсөн сарын 28-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын ну тагт бэлчээртээ идээшиж байсан таван үхэр алдагдсан.
Мөн сарын 22-ны өдөр Төв аймгийн Цээл сумаас зур гаан үхрийг нядлан “Хүчит шон хор” захад зарж борлуулсан. Түүнчлэн өнгөрсөн сарын 20-ны өдөр Төв аймгийн Угтаал сумаас ягаан улаан зүсмийн хоёр үхэр алдагдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Хэргийг шалгах явцад гурван этгээд бүлэглэн Төв аймгийн Баян-Өнжүүл, Цээл, Угтаал сумаас малчдын малыг хулгайлан зарж борлуулсан байсан.

-Иргэд цагдаагийн байгууллага малын хулгайг илрүүлж чадахгүй байна гэж гомдоллодог. Энэ нь цагдаагийн байгууллагатай холбоотой юу?

-Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд хангалтгүй ажиллаж байна гэвэл өрөөсгөл ойлголт. Дийлэнх малын хулгайн хэргийг илрүүлдэг. Хулгайч малыг зарж борлуулсан байсан ч цагдаагийнхан эзэн холбогдогчийг нь тогтоодог. Харин иргэд малаа алдсан даруйдаа цагдаагийн байгуул лагад ханддаггүй нь хэргийг илрүүлэхэд хүндрэл учруулдаг.

Орон нутгийн иргэд аймгийн төвөөс алслагдмал учраас малаа алдсанаас хойш долоо хоног, сарын дараа ч мэдэгдэх нь бий. Түүнээс гадна малын хулгайн хэргийг бүлэглэн үйлддэг учраас илрүүлэхэд тодорхой цаг хугацаа зарцуулдаг. Малчдын хамгийн сайн таньдаг хүн малыг нь хулгайлсан байх магадлалтай гэдгийг зарим нь ойлгохгүй хэргийг төөрөгдүүлэх, цагдаагийнхан ажил лахгүй байна гэж гомдоллох нь бий.

-Махны захуудад цагдаагийн байгууллагаас ямар хяналт тавьдаг вэ?

-Махны худалдагчдыг бүтээгдэх үүний гарал үүслийн бичгийг шалгаж авахыг шаарддаг. Хэрэв ху дал – дагч хулгайчтай үгсэн тохи ролцсон эсвэл гарал үүслийн бичгийг зориуд шалгаагүй тохиолдолд хэр гийг нуун дарагдуулсан гэдэг үндэс лэлээр 300- 400 цаг албадан ажил хийл гэх эсвэл дөрвөн жил хүртэлх хуга цаагаар хорих ял эдлүүлэхээр заа сан байдаг. Ер нь зөвхөн цаг даагийн бай гууллага гэлтгүй мэр гэжлийн хяналтын байгууллага ч хяналт тавих үүрэгтэй.

Ц.Оюунтунгалаг
Эх сурвалж: “Үнэн.мн”


URL:

Сэтгэгдэл бичих