Б.Сэр-Од Осакагийн марафонд түрүүллээ

Японы Осака хотноо жил бүр зохион байгуулах болсон Осакагийн марафонд Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од түрүүллээ. Өчигдөр болсон уралдаанд Б.Сэр-Од хоёр цаг, 11 минут, 54 секундын амжилт үзүүлж, уралдааны дээд амжилтыг тогтоосон байна. Харин түүний араас Японы марафонч Ясүюүки Накамура 2:15:39 цагийн амжилтаар удаалжээ. Б.Сэр-Одын хувьд уралдааны сүүлийн 20 км-т бусад тамирчдаас хол тасарч, хурдаа алдалгүй гүйсээр түрүүлсэн тухай Японы хэвлэлд мэдээлсэн байна.

Харин эмэгтэйчүүдийн төрөлд Румыны тамирчин Лидия Саймон 2:33:14 цагийн амжилтаар тэргүүлжээ. Осакагийн марафоныг өнгөрсөн жилээс эхлэн зохион байгуулах болсон бөгөөд энэ жилийн уралдаанд дэлхийн 35 орны 28 мянга гаруй тамирчид хурд сорьсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих