ОБЕГ-ын алба хаагчдыг шагналаа

Улс тунхагласны 88 жилийн ойг тохиолдуулан олон жил үр бүтээлтэй ажилласан алба хаагчдад өчигдөр шагнал гардууллаа. Уг үйл ажиллагааны үеэр Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн гавьяаны улаан тугийн одонг нэг, цэргийн гавьяаны одон долоо, цэргийн хүндэт медаль 15, Хөдөлмөрийн хүндэт медаль гурван албан хаагч тус тус шагнагдсаныг ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж гардууллаа.

Түүнчлэн Шадар сайдын тушаалаар Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан 10, “Онц гал сөнөөгч” зургаа төрсөн бол ОБЕГ-ын даргын тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын Жуух бичиг 12, Баярын бичиг 37, Сайшаалын үнэмлэхээр 80 албан хаагч, Онцгой байдлын албаны төлөө тэмдгээр 161 албан хаагч шагнагдав.

Ц.Оюунтунгалаг
Эх сурвалж: “Үнэн.мн”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих