Ч.Улаан гишүүн Араб адуугаа Сарангоо бүсгүйгээр солив уу

Улайдаггүй Улаан гишүүн усанд сэлэлтийн спортын хоббигоо өндөр үнэтэй Араб адуугаар сольж сүүлийн хэдэн жилийн турш гайхууллаа. Түүнийг багадаа морь унаж, усанд сэлж байсныг харсан хүн байхгүй гэдэг ч жаахан авъяас нь хатгаад байсан юм байлгүй дээ. Одоо Араб адуунууд нь өсч үржээд хорь орчим болсон дуулдана. Харин усан бассейнд цагаа өнгөрүүлэхээс жаахан халширдаг болсон юм шиг, хааяа л цөөн минутаар хотын ганц томоохон бассейнд сэлдэг гэнэ. Гэхдээ ойрмогхоноос гоо сайханы салонуудыг ихээхэн сонирхож, хамаг цагаа тэнд өнгөрөөдөг болсон гэж нэгэн эх сурвалж бяцхан “хов”-ын үг унагаж байна. Мань эр залуугаасаа царай зүсээ тордох дуртай байснаас тэрүү, эсвэл гоо сайханч залуухан бүсгүйд цанхаалж, санаархах болсон уу, ямартай ч  “Сарангоо” салоноор орж гардаг болжээ. Эр хүний дотор гоо сайханч  бүү хэл эмээл хазаартай морьд ч дүүхэлзэн үүрсэж байх хойно доо. Тус салоны дэргэдэх фитнесс клубын захирал Сарангоо гэгч бүсгүйгээс мань хүн байн байн зөвлөлгөө авч, шөнө орой хамаагүй саатдаг болжээ. Анхны хобби, эхнэр хоёроо гэнэт нэгэн зэрэг солих гэсэн юм биш байгаа даа.

О.Баяр Zindaa.mn


URL:

Сэтгэгдэл бичих