40.000 иргэний эрх ашгийг хэн хохироож байна вэ?

Бид дэлгүүрт ороод юм авах даа мөнгө төлдөг. Төлсөн мөнг өнийхөө оронд хэрэгцээт бү тээг дэхүүнээ авдаг. Тэгвэл мөнгөө төлчихсөн хэрнээ тохирсон үйлчилгээгээ авч чадахгүй байгаа хүмүүс бол жолоочийн курс төгсөгчид юм. Өнгөрсөн зургадугаар сараас эхлэн жолоочийн үнэмлэх хэвлэх ажил удааширч, улмаар энэ ажил наймдугаар сарын сүүлч гэхэд таг зогссон. Замын цагдаагийн газрынхан өөрийн жижиг хэвлэх үйлдвэртэй. Тэнд үнэмлэх хэвлэгддэг. Харин бэлд цийг нь бусад компанитай гэрээ байгуулж авдаг аж. Энэ дагуу “DMIT” гэх компанитай 2007 оноос гэрээ байгуулан үнэмлэхний бэлдэц, үнэмлэх хэвлэх хор, дагалдах хэрэгсэл, хэвлэх карт, үнэмлэх шалгадаг төхөөрөмж зэргийг авдаг байж.

Өнгөрсөн наймдугаар сард үнэмлэх хэвлэх бэлдэц дуусаж, тус компаниас сүүлчийн 25 мянган бэлдцийг авсан ч тэдгээрийн нууцлалын бүрхэвч дутсанаас болж 3000 гаруй үнэмлэх хэвлээд, дахин зогсчээ. Үнэмлэхний бэлдэц, принтерийн хор зэргийг цаг хугацаанд нь нийлүүлээгүй тул ЗЦГынхан “DMIT”-тай хийсэн гэрээгээ цуцалснаар хоёр сар өнгөрөв. Улмаар үнэмлэх хэвлэх ажлын сураг алсарч, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрээд байна. Наймдугаар сарын дундуур эзэндээ очоогүй 16 мянган үнэмлэх хү лээгдэж байсан бол өнөөдрийн байдлаар Замын цагдаагийн газрынхан 40 мянга гаруй иргэний эрх ашгийг хохироочихоод байна. Тэд есдүгээр сарын сүүлчээр бэлдэц нийлүүлэх компанийг шинээр сонгон шалгаруулж, “Смарт солушин” ХХК эрхийг авсан ч өнөөдрийг хүртэл жолоочийн үнэмлэх хэвлэхгүй байгаа нь хачирхалтай. “DMIT” нь БНХАУ-аас бэлдцээ импортолдог аж. Гэвч тэднийх болон нийлүүлэгч компаниудын дунд улс дамжсан их хэмжээний өр байгаа гэх албан бус мэдээллийг жолооны сургуулиудын багш нар хэлсэн. Энэ талаар Замын цагдаагийн газрын Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Г.Өлзийсай ханаас тодруулахад “Би сар гаруйн өмнөөс л энэ ажлыг хийж байна. Нийлүүлэгч компаниудын хооронд өр ширний асуудал байгаа болол той. Тиймээс цаад тал нь манайд бүтээгдэхүүнээ нийлүүлэхээс татгалзаж, ийм байдалд хүрээд байх шиг байна. Ирэх долоо хоногоос энэ асуудал бүрэн шийдэгдэнэ. Тэр үед тодорхой мэдээлэл өгье” гэлээ.

Шинээр эрх авсан “Смарт солушин” компани үнэмлэх хэвлэдэг карт, принтерийн хор, шалгах төхөөрөмж болон дагалдах хэрэгслээ БНХАУ-аас захиалж авах гээд чадахгүй байгаа аж. Учир нь тэднийд материал нийлүүлэх үүргийг гэрээгээр хүлээсэн “Торan” компани өмнө нь бэлдэц нийлүүлдэг байсан “DMIT” компанитай өр ширний асуудалтай нь үнэн болж таарчээ. “DMIT” компанийн удирдлагууд Замын цагдаагийн газар гэрээгээ цуцалсан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн Чингэлтэй дүүргийн шүүхэд гомдол гаргаад байгаа. Шүүх хурал тодорхойгүй шалтгаанаар хойшилсоор л байна. Замын цагдаагийнхан таван жилийн турш бэлдэц нийлүүлсэн ч байнга хэл ам таталсаар ирсэн “DMIT” компанитай тухай бүрт нь хариуцлага тооцохгүй явсаар өнөөдрийн байдалд хүргэсэн гэж иргэд бухимдаж байна.

Алдаа болгоноо техникийн саатал руу “чихдэг” энэ компани хэдэн арван мянган иргэдийн эрх ашгийг хохироочихоод юман чинээнд бодохгүй дахиад л шүүхэд хандаж, жолоочийн үнэмлэх хэвлэх ажилд тушаа болохоор шийдэв бололтой. Замын цагдаагийнхан “Удахгүй үнэмлэх хэвлэнэ” гэдэг үгээр ам таглаж, хэдий болтол иргэдийг хуурсаар байх вэ. Нийслэлд албан ёсны зөв шөө- рөлтэй үйл ажиллагаа явуулж буй 127, орон нутагт 178 жолооны сургууль байдаг. Үүний 80-90 хувь нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Тэд долоо хоног бүр Замын цагдаагийн газарт жолоочийн үнэмлэх авах захиалга өгдөг аж. Шинээр төгссөн, ангилал ахиулах, хаяж үрэгдүүлсэн, шинэчлэх гэх мэт 4000 орчим үнэмлэхний хэрэгцээ байнга гардаг тухай Замын цагдаагийн газрын Бүртгэл мэдээлэл хариуцсан ахлах байцаагч н.Очирбат ярьсан. Үнэмлэх хэвлэж эхлэх хүртэл түр үнэмлэх нэртэй ямар ч тамга тэмдэггүй цагаан хуудсыг хоёр сарын хугацаатай олгож байгаа. Өнөөдрийн байдлаар 20 мянга гаруй иргэн цагаан хуудсаар замын хөдөлгөөнд оролцож байгаа гэнэ.

Жолоочийн үнэмлэх нь тухайн иргэний талаарх цогц мэдээллийг багтаасан, тодорхой хэмжээний нууцлалтай, Монгол Улсын хэмжээнд хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны баримт бичиг мөн. Гэтэл үүнийг тамга ч дараагүй цагаан хуудсаар орлуулж, хууль зөрчиж байгаа хүмүүст яагаад хариуцлага ногдуулахгүй байна вэ. Ер нь автомашины улсын дугаар үйлдвэрлэх, үнэмлэх хэвлэх зэрэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нэн ашигтай тул цагдаагийнхан, төрд алба хашдаг томчууд өөрийн нөлөөлл өө тогтоохыг эрмэлздэг, үгсэн хуйвалдаж тендерийг нь авдаг, ал бан тушаалтнуудын бизнес болон хувир сан гэсэн яриа олон он дамжин үргэлжилж байгаа. Бэлдэц нийлүүлэх сүүлчийн тендерт л гэхэд Замын цагдаагийн газрын дарга байсан, хурандаа Х.Энхжаргал, Цагдаагийн ерөнхий газрын дарга байсан, генерал Д.Сандаг-Очир нарын нэр холбогдож байгаа сураг сонсдов. Энэ дам яриа үнэн эсэхийг тодруулахаар сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулсан ЦЕГ-ын ахлах байцаагч Ж.Баттулгад хандахад “Тийм юм болоогүй. Энэ талаар тодорхой мэдээлэл өгмөөргүй байна. Сонгон шалгаруулалтад дотоодын зургаан компани оролцож, “Смарт солушин” компани ялсан” гэхээс өөр мэдээлэл өгсөнгүй. Албаныхны мэдээлж буйгаар бол гээгдүүлсэн бичиг баримтын санд өдөрт дор хаяж 150 орчим жолоочийн үнэмлэх бүртгүүлдэг байна. Үнэмлэхээ хаясан, алдсан иргэд өөрийн оршин сууж буй дүүргийнхээ замын цагдаагаас “Бичиг баримтаа цагдаад хураалгаагүй” гэсэн утгатай бичиг хийлгэж, Замын цагдаагийн газраас шинэ үнэмлэх авдаг байна.

“Үнэмлэхгүйгээр машин барьж болохгүй нь ойлгомжтой. Үнэмлэхээ хүлээе гэхээр алба, амины ажил хэцүү болж байна. Тэглээ гээд хууль зөрчих хэцүү. Бидний үнэмлэхийг нэн яаралтай гаргаж өгөхийг хүсье” гэсэн өргөдөл гомдол Замын цагдаагийн газарт овоорчээ. Замын цагдаагийн газрын хэвлэх үйлдвэр өдөрт 300 үнэмлэх хэвлэн гаргадаг гэсэн. Тэгэхээр 40 гаруй мянган үнэмлэхийг гурван сар орчим хугацаанд хэвлэж таарна. Ирэх долоо хоногт ЗЦГ-аас сайн мэдээ дуулгана гэж л найдахаас. Жолооч нар “Удахгүй үнэмлэх хэвлэнэ” гэдгээс арай өөр хариулт сонсохыг хүсэж байгаа нь лавтай.

О.Бат-Ундрах

Эх сурвалж : Mongolnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих