Орифлэймийн Оюунгэрэл төөрсөн ч төрлөө олжээ

Орифлеймийн гэгддэг Оюунгэрэл сүүлийн үед зөнч болчих шахаад сүйд болж яваа. Уг нь тэрбээр орифлеймдохоо больсон юм билээ. Манайхан л мэдэхгүй орифлеймчин гээд байгаа болохоос биш.

 

Өөрөөр хэлбэл тэрбээр бизнесээ охиндоо өв залгамжлуулан шилжүүлж өгөөд багагүй хугацаа өнгөрсөн гэсэн. Гэхдээ л хүмүүс Орифлэймийн Оюунгэрэл гээд нэрлээд дадчихсан болохоор Орифлэймийн бизнес хийдэг, будаг шунх, мөнгө төгрөг л ярьдаг байх гэж ойлгосон хэвээр байгаа юм.

 

Алтан мөнгө, алмаз хүртэл сүлжээний бизнест од болж гялалзсан энэ эмэгтэй саяхан “хувь хүний өөрийнх нь төрөлхийн чанар гэж байдаг. Тэр утгаараа би бизнесийн салбараас их хол хөндий хүн юм аа даа.

 

Намайг эрдмийн мөр хөөсөн хүн гэж хэлбэл илүү таарах юм болов уу гэж би боддог.” гэж ирээд л ярьсан байна лээ. Хэрвээ үнэхээр тэр өөрийгөө олсон бол чухам л төөрсөөр төрлөө олно гэдэг чинь тэр шүү дээ. Гэхдээ мөн ч удаан төөрсөн байгаа биз, хөөрхий амьтан.

Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”


URL:

Сэтгэгдэл бичих