НЭГЖҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ, ХОЛБОО БАРИХ УТАСНЫ ЖАГСААЛ

Хаяг: 14193 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их тойруу 81/1

e-mail: gaali@customs.pmis.gov.mn

 

 

 

 

 

 

д/д Нэгжүүд Үйл ажиллагааны чиглэл Утас
I. Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж:
1 Төрийн захиргаа, хүний нөөцийн газар ГЕГ-ын стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, ГЕГ-ын үйл ажиллагааны үр ашиг, нөлөөг дээшлүүлэх, тайлагнах, хариуцлага тооцох үйл ажиллагааг зохион байгуулах, хүний нөөцийн зөв зохистой бодлогыг хэрэгжүүлэх, гаалийн ажилтны ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлэх, байгууллагын соёл, чадавхийг дээшлүүлэх, тэргүүний арга, туршлагыг нэвтрүүлэх, төрийн албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, боловсон хүчний тоо бүртгэл хөтлөх, мэдээллийн сан бүрдүүлэх  чиг үүргийг хэрэгжүүлнэ. 350058
2 Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтэс Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, төсөл, хөтөлбөр, гаалийн хууль тогтоомж, бодлого, зорилтын хэрэгжилт, үр дүнг судалж үнэлэлт дүгнэлт гаргах, албан тушаалтнууд эрх, үүргээ хэрхэн  биелүүлж байгаад дотоод хяналтыг хэрэгжүүлэх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах, удирдлагыг бодит мэдээллээр хангах, шийдвэр гаргах, бодлогын хувилбар гаргахад дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. 353559
3 Гаалийн хяналт, эрсдлийн удирдлагын газар Гаалийн хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой гаалийн үнэлгээ, барааны ангиллын Олон Улсын гэрээ, конвенц, Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, гаалийн байгууллагын мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, эрсдлийн удирдлагын бодлого, арга зүйг тодорхойлж, гаалийн хяналтыг шуурхай зохион байгуулах, хэрэгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. 266722
4 Шуурхай хяналт, онилгооны төв Гаалийн хяналтын үйл ажиллагааг гаалийн газар, хороодод хэрхэн зохион байгуулж байгаад өдөр тутмын шуурхай хяналт тавих, үйл ажиллагааны түвшинд эрсдлийн онилгоо хийх, улсын хилээр нэвтэрч буй зорчигч, бараа, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих ажлыг зохион байгуулах, гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн үйлдлүүдийг таслан зогсоох, хойшлуулшгүй ажиллагааг явуулах, гаалийн лавлах утас 1281, шуурхай утас 350048 –д ирсэн мэдээллийн дагуу шаардлагатай арга хэмжээ авах чиг үүргийг хэрэгжүүлнэ. 353567
5 Гаалийн бодлого, стратеги төлөвлөлтийн газар Дэлхий нийтийн чиг хандлага, Монгол улсын хөгжлийн чиглэл, стратегийн дагуу гаалийн байгууллагын хөгжлийн стратеги боловсруулах, гаалийн хяналтын бодлого тодорхойлох, Олон улсын гэрээ, конвенци, ДГБ-ын стандарт, зөвлөмж, тэргүүн туршлага, дэвшилтэт технологийг  судалж, гадаад худалдааг хөнгөвчлөх, худалдааны аюулгүй байдлыг хангах бодлогыг тодорхойлох, гаалийн  үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, гаалийн хууль тогтоомж, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажиллагааг бодлогын зохицуулалтаар хангах, эрх зүйн нэгдсэн орчныг бүрдүүлэх,  ДГБ болон олон улсын бусад байгууллагуудтай хамтран ажиллах, төсөв, татвар, хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхойлж, хэрэгжилтэд хяналт тавих,  тарифын зохицуулалт хийх тогтолцоог бүрдүүлэх, байгууллагын чадавхийг нэмэгдүүлэх бодлогыг тодорхойлох чиг үүргийг хэрэгжүүлнэ. 353541
6 Санхүү эдийн засаг, хөрөнгө оруулалтын хэлтэс Гаалийн тарифын зохицуулалтын арга хэмжээний талаар санал боловсруулах, гаалийн татвар болон тарифын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, улсын төсвийн гаалийн орлогыг төлөвлөх, гүйцэтгэлийг зохион байгуулах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хэрэгжүүлэх, нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ. 350063
7 Статистик, дүн шинжилгээний хэлтэс Гадаад худалдааны барааны болон гаалийн захиргааны статистикийн мэдээллийг гаргах, төрийн болон бусад байгууллага хэрэглэгчийг бодит, үнэн зөв статистикийн мэдээллээр хангах, статистикийн дүн шинжилгээ, зэрэгцүүлэлт хийх, мэдээллийн нэгдмэл байдлыг бүрдүүлэх, гаалийн  бодлого стратеги боловсруулах, хэрэгжилтийг  зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. 353568
8 Гадаад хамтын ажиллагааны хэлтэс Гаалийн байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагааг гаалийн бодлого, тэргүүлэх чиглэл, стратегид уялдуулан хөгжүүлж, өргөжүүлэх, Дэлхийн гаалийн болон олон улсын бусад байгууллагатай хамтран ажиллах чиглэлийг тодорхойлох, хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, гаалийн асуудлаар нэгдэн орсон олон улсын гэрээ, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, олон улсын гэрээнд нэгдэн орох, Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах санал боловсруулах, гаалийн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох чиглэлээр санал боловсруулах, гаалийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нөхцөл боломжийг судлах,  дэмжлэг туслалцаа, санхүүжилт хайх, гадаад ёслолын арга хэмжээг дипломат ёс, дэг жаягт нийцүүлэн  зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. 266782
9 Олон нийттэй харилцах хэлтэс Гаалийн үйлчилгээг олон нийтэд ил тод, нээлттэй хүргэх тогтолцоог бүрдүүлэх, гааль-бизнесийн түншлэлийг хөгжүүлж гаалийн байгууллага гаалийн харилцаанд оролцогчдын хооронд итгэлцэл, харилцан ойлголцлыг бий болгож, соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг сурталчлах, гаалийн хууль тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. 70135145
10 Эрх зүйн алба Гаалийн хууль тогтоомж, эрх зүйн актуудыг Монгол Улсын болон олон улсын гэрээний хэм хэмжээтэй нийцүүлэн боловсронгуй болгох, уялдаа холбоог хангах, системчлэх, хууль зүйн зөвлөгөө өгөх, олон улсын гэрээний хэрэгжилтийг хангах замаар гаалийн эрх зүйн нэгдсэн орчинг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамж, зохицуулалтаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ. 354531
II. Гаалийн ерөнхий газрын дэргэдэх байгууллагууд:
1 Судалгаа, хөгжлийн төв Гааль судлалын чиглэлээр судалгаа хийх, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг зохион байгуулж, мэргэжлийн өндөр ур чадвартай, ёс зүйн хувьд төлөвшсөн боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх, мэргэшлийг дээшлүүлэх сургалт зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. 352776
2 Үйлчилгээ, аж ахуйн алба ГЕГ-ын урсгал төсвийн төлөвлөлт, зохицуулалт, нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн удирдлагаар хангах, санхүү мөнгөний менежмент,  үр ашгийг дээшлүүлэх, үндсэн хөрөнгө, барилга байгууламжийн ашиглалтыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. 350059
3 Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газар Гаалийн харилцаанд оролцогчдын экспорт, импортын үйл ажиллагааг гаалийн зорилгоор нягтлан шалгах, үнэлэлт дүгнэлт өгөх, худалдааны луйвраас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүргийг хэрэгжүүлнэ. 350067
4 Гаалийн төв лаборатори Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа бүтээгдэхүүнд гаалийн зорилгоор магадлан шинжилгээ хийж барааны шинж байдал, ангиллын код тодорхойлох, дүгнэлт гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ. 351975
5 Эрэлч нохойн тасаг Гаалийн эрэлч нохой хөтлөгч боловсон хүчнийг бэлтгэх, гаалийн хяналт, шалгалтад ашиглах эрэлч нохойг сургах, гаальчдыг бие хамгаалах урлагт сургах чиг үүргийг хэрэгжүүлнэ. 96664458
6 Мэдээлэл, технологийн төв Гаалийн үйлчилгээг ил тод, хүнд сурталгүй, шуурхай үзүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд мэдээллийн дэвшилтэт техник, технологийн ололтыг нэвтрүүлэх, “Цахим Гааль”-ийг хөгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. 354203

 

III. ГЕГ-ын харьяа гаалийн газар, хороод:
1 Улаанбаатар хот дахь гаалийн газар Гүний гааль
2 Замын-Үүд дэх гаалийн газар Олон улсын байнгын хилийн боомт
3 Буянт-Ухаа дахь гаалийн газар Олон улсын байнгын хилийн боомт
4 Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар Сүхбаатар – олон улсын байнгын хилийн боомт;

Алтанбулаг -  олон улсын байнгын хилийн боомт

5 Дорнод аймаг дахь гаалийн газар Хавирга – 2 талт түр хилийн боомт;

Баянхошуу – 2 талт түр хилийн боомт;

Сүмбэр – олон улсын түр хилийн боомт;

Эрээнцав -  олон улсын байнгын хилийн боомт;

Ульханмайхан – 2 талт байнгын хилийн боомт

6 Өмнөговь аймгийн Шивээхүрэн дэх гаалийн хороо 2 талт байнгын хилийн боомт
7 Өмнөговь аймгийн Гашуунсухайт дахь гаалийн хороо 2 талт байнгын хлилийн боомт
8 Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар Гүний гааль
9 Орхон аймаг дахь гаалийн газар Бага илэнх (Тэшиг) – 2 талт байнгын хилийн боомт
10 Ховд аймгийн Булган дахь гаалийн газар Байтаг – 2 талт түр хилийн боомт;

Булган – олон улсын байнгын хилийн боомт

11 Баян-Өлгий аймаг дахь гаалийн газар Даян – 2 талт түр хилийн боомт;

Цагааннуур – олон улсын байнгын хилийн боомт

12 Увс аймаг дахь гаалийн газар Боршоо – олон улсын байнгын хилийн боомт;

Тэс – 2 талт байнгын хилийн боомт

13 Сайншанд дахь гаалийн газар Ханги – 2 талт түр хилийн боомт
14 Дархан-Уул аймаг дахь гаалийн газар Гүний гааль
15 Сүхбаатар аймгийн Бичигт дэх гаалийн хороо Олон улсын байнгын хилийн боомт
16 Говь-Алтай аймгийн Бургастай дахь гаалийн хороо Бургастай – 2 талт түр хилийн боомт
17 Хөвсгөл аймгийн Ханх дахь гаалийн хороо Ханх – 2 талт байнгын хилийн боомт
18 Завхан аймгийн Арцсуурь дахь гаалийн хороо Арцсуурь – 2 талт байнгын хилийн боомт

URL:

Сэтгэгдэл бичих