Түүхэн наймааны эзэн

- Төрсөн өдөр -

Майкл Кожо Эссьен нь Ганын хөлбөмбөгчин бөгөөд үндэсний шигшээ багийн тоглогч юм.

Тэрбээр 1982 оны энэ өдөр мэндэлжээ. Эссьен Ганын Либерти Профешионалс багаас хөлбөмбөгийн замналаа эхлүүлсэн бөгөөд 2000-2003 оны хооронд Францын Бастиа, 2003-2005 онд Лион багт тоглож байв.

Лионд байхдаа 2002-03, 2003-04 болон 2004-05 оны Францын дээд лигт түрүүлж улмаар УЕФА Аваргуудын лигийн анхны гараагаа хийж байсан тэрбээр 2005 онд Челсид 24.4 фунт стерлингээр Африк тоглогчдоос түүхэн наймааны эзэн болж ирж байв.

Челси багт Эссьен Премьер лигийн 2006 болон 2010 онд түрүү, Английн цомын гурав, Лигийн цомын нэг түрүү авахад чухал гавъяа байгуулсан шилдэг тоглогч юм. Улмаар 2008 онд Аваргуудын лигийн шигшээ тоглолтод оролцож байв.

Т.Сэдэд

НИЙГМИЙН ТОЛЬ


URL:

Сэтгэгдэл бичих