Баянзүрх дүүргийн МАХН бужигнаж байна

Орон нутгийн сонгуулын дараа  МАХН гишүүд дэмжигчид өөр өөрсдийн дүгнэлтийг хийж  бужигнаж эхэлсэн байна. Муугүй  оролцоно гэж яригдаж байсан боловч маш муу  оролцож удирдаж зохион байгуулсан дүүргийн дарга,сонгуулын менежер нартаа хариуцлага тооцох талаар  дээр дооргүй яригдаж эхэлжээ.

Хамгийн эхэнд Баянзүрхийн МАХН ийн  дарга Х. Нармандахын солигдох талаар хүчтэй яригдаж байна. Х. Нармандах нь УИХ сонгуулийн үеээр штабдаа 2 удаа үзэгдээд алга болсон   саяын орон нутгийн сонгуульд  зуутын дарга нар удирдаж  нэг хүн шиг ажиллаж чадаагүй дэд дарга Т. Нагваанжамц,  Ягаанаа  зэрэг өөрийн тойрон хүрээлэгч нарын  л хүрээнд  л асуудал шийддэг гэж  маш их шүүмжлүүлэх  болжээ .Мөн Нэр дэвшигч нараа муу сонгож, санхүүжилт ,зохион байгуулалт тааруу хийсэн  намаас томилогдсон  сонгуулийн менежер П.  Ангарагийг   хүлээн аваагүй  гэх мэт хэрүүл маргаан тасрахгүй байгаа байгаа бололтой.

Х.Нармандах  харин суудлаа тавихгүй гэсэн бодолтой байгаа юм байна.

Ч.Учрал


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих