Нийслэлийн Ардчилсан намыг “Эра”-гийн Д.Эрдэнэтуяа, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эхнэрийн дүү нар удирдалцана

Нийслэлийн Ардчилсан Намын зөвлөлдөх зөвлөлийн 29 гишүүнийг нөхөн сонгож, дуусчээ. Учир нь өмнөх гишүүд нь татвараа төлж чадаагүй гэсэн шалтгаанаар хасагдсан аж.
Уг зөвлөлийн гишүүд нь орон нутгийн сонгуулиудад өрсөлдөх эрхтэй байдаг юм байна.
Зарим эх сурвалжуудийн хэлж байгаагаар нэг суудлыг нь 5-10 сая төгрөгөөр худалдаж байсан гэнэ.

Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн “Ардчилсан хүчний холбоо”  Баянзүрх дүүрэгт,  “Алтангадас” , МоАХ фракцууд Багануур, Налайх, Хан-Уул, Сонгино-Хайрхан, Чингэлтэй дүүрэгт үндсэндээ олонхи болсон байна. Мөн Нийслэлийн АН-ын ЗЗ-ийн гишүүнээр “Эра” төвийн захирал, загвар өмсөгч Д.Эрдэнэтуяа, уран илтгэгч Ц.Баатархүү,  УИХ-ын гишүүн Батж.Батбаярын  үүл буудах аппарат БХЯ-д “шахдаг” хүү, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эхнэрийн төрсөн дүү сонгогдсон ажээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих